|
"Эрдэнэс Таван Толгой” ХК-нийн хувьцааг иргэн, аж ахуйн нэгж бүрт эзэмшүүлэх тухай сургалт боллоо. |
|
|
|
|
2011 оны 1-р сарын 28, Баасан гариг, 22:37 |
|
2011 оны 1- сарын 28 өдөр Монголын хэвлэлийн хүрээлэнд Төрийн өмчийн хороо “Эрдэнэс Таван Толгой” ХК АНУ-ын ОУХА-ийн Эдийн Засгийн Бодлогын Шинэтгэл, Өрсөлдөх Чадвар төсөл -тэй хамтран “Эрдэнэс-Таван толгой” ХК -ийн хувьцааг иргэд, аж ахуйн нэгжид хуваарилах, хөрөнгийн зах зээлд гаргах ажлыг зохион байгуулахын тулд стратегийн ач холбогдолтой ордын баялгаас ард иргэдэд хүртээх талаар гарсан УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэрийн багцыг бүхэлд нь авч үзэн энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.
Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн хувьцааг иргэн, аж ахуйн нэгж бүрт эзэмшүүлэхтэй холбоотой асуудлаар үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулж байгаа талаар мөн “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн гүйцэтэх Захирал Б.Энэбиш “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн үйл ажиллагаа ямар түвшинд явж байгаа нөөцийг судалсан бодит байдлын талаарх албан ёсны мэдээллийг өглөө. Энэхүү сургалт уулзалтад Төрийн Өмчийн Хороо, “Эрдэнэс Таван Толгой” ХК, Монголын хөрөнгийн бирж, “Эрдэнэс МГЛ” компани, “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-нийн мэргэжилтнүүд оролцож мэдээлэл хийн, сэтгүүлчдийн сонирхсон асуултад чөлөөтэй хариулж ярилцсан . Эрдэнэс Таван Толгойн талаар олон нийтэд ташаа, зөрүүтэй мэдээлэл цацагдаж байгаа энэ үед Төрийн өмчийн хороо болон бусад албаны төлөөлөл ажлын хэсэгт оролцсон мэргэжилтнүүд ийнхүү сургалт уулзалт зохион байгуулж сэтгүүлчидтэй ил тод нээлттэй уулзаж мэдээллээр хангаж байгаа нь олон нийтэд хүрэх мэдээллийг үнэн зөв бодитой болгох чухал ач холбогдолтой юм. Сургалтанд нийт 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд оролцлоо.
Сургалтанд тавигдсан илтгэл татаж авах
Төрийн өмчийн хороо
Монголын хөрөнгийн бирж
“Эрдэнэс Таван Толгой” ХК
“Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК |
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 1-р сарын 31, Даваа гариг, 13:58 |