Архивын лавлагаа

Монгол Улсын Их Хурлын 2009 оны 64 дүгээр тогтоолоор баталсан төр хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг болон концессын тухай хуульд заасны дагуу төр хувийн хэвшлийн түншлэлийн талаарх төрөөс явуулах бодлого, концессын хуулийг тэдгээр баримт бичигт заасан бүрэн эрхийн хүрээнд Төрийн өмчийн хороо хариуцан хэрэгжүүлэхээр боллоо. Холбогдох бичиг баримтыг татаж авна уу.

Үйл явдлын хуанли

9-p cap 2010
Д М Л П Ба Бя Н
30 31 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 1 2 3

Манай зочид

156816
ӨнөөдөрӨнөөдөр435
ӨчигдөрӨчигдөр1841
Энэ 7 хоногтЭнэ 7 хоногт2276
Энэ сардЭнэ сард10242
Нийт өдрүүдэдНийт өдрүүдэд156816

Вэб холбоос

Banner
Banner
Banner

Санал асуулга

Төрийн Өмчийн Хорооны vйлчилгээний талаар?
 

Манай сайтын шинэчлэлийн талаарх мэдээллийг цаг алдалгvй авч байхыг хvсвэл имэйл хаягаа бvртгvvлнэ vv!

Зургийн цомог зүүн

tsag uuriin...
Image Detail
Архивын лавлагаа PDF Print E-mail
Wednesday, 06 May 2009 09:09
There are no translations available.

Төрийн өмчийн хорооны даргын 2006 оны 16-р тушаалын хавсралт

ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ АРХИВААС ЛАВЛАГАА ГАРГАЖ ӨГӨХ ЖУРАМ

Төрийн өмчийн хорооны архиваас албан байгууллага, хуулийн этгээд, иргэнд өөрдийнх нь хүсэлтээр лавлагаа гаргаж өгөх, түүнийг баталгаажуулах ажлын удирдлага, зохион байгуулалт, хяналт, төлбөр тооцоо хийх харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

Энэхүү журмыг "Архивын тухай" хууль, "Иргэдээс төрийн байгууллаг, албан тушаалд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх" хууль, "Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтын тухай хууль"-д нийцүүлэн боловсруулсан бөгөөд тусгайлан журамлаагүй харилцааг дээрхи хуулиудыг үндэслэн шийдвэрлэж байна.

"Архивын баримт" гэж Төрийн өмчийн хорооны тогтоол, тэмдэглэл, хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл, даргын тушаал, хувьчлалын тайлан, санхүүгийн баримтууд, тус хороонд иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирсэн албан бичиг, өргөдөл гомдол болон тус хорооноос бусдад явуулсан албан бичгүүд зэрэг зайлшгүй хадгалах шаардлагатай баримт бичгүүдийг хэлнэ.

Төрийн өмчийн хорооны архивын баримтаас байгууллага, хуулийн этгээд, иргэдээс бичгээр гаргасан хүсэлтийн дагуу бичгээр гаргаж өгөх мэдээлэл, тайлбар, тодорхойлолт, хуулбарыг Төрийн өмчийн хорооны архивын лавлагаа гэнэ.

Лавлагаа нь дараахи ангилалтай байна. Үүнд:

а. Өмч хувьчлалтай холбоотой лавлагаа

б. Төрийн болон орон нутгийн өмчид хамрагдах лавлагаа

в. Төрийн өмчийн хорооны шийдвэрийн лавлагаа, хуулбар

г. Орон сууцны өмчлөлийн лавлагаа

Төрийн өмчийн хорооны архивын лавлагааны хуудас бүрийн баруун гар талын доод өнцөгт "Төрийн өмчийн хорооны архивын лавлагаа" гэсэн тэмдэгт дарж архивын эрхлэгч гарын үсэг зурж он, сар өдрийг бичнэ.

Архивын баримтыг гадны байгууллага, иргэд үзэх шаардлагатай тохиолдолд тэдгээрээс албан бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Захиргаа удирдлагын газрын даргын зөвшөөрлөөр архив хариуцсан ажилтны хяналтан дор ашиглуулна.

Төрийн өмчийн хорооны архиваас лавлагаа гаргаж өгөхөд энэхүү журмыг мөрдлөг болгоно.

Төрийн өмчийн хорооны холбогдох газрын даргын шийдвэрээр хүсэлт гаргагчид лавлагаа гаргаж өгөх ажлыг Архивын эрхлэгч, эсвэл холбогдох албан тушаалтантай хамтран гаргаж өгнө.

Архивын лавлагааг албан бичгийн хэвлэмэл хуудсан дээр бичиж Төрийн өмчийн хорооны холбогдох газрын дарга нар гарын үсэг зурна.

Өөр байгууллага, хуулийн этгээд хувь хүний тухай мэдээллийг эздээс нь зөвшөөрөл авч нөгөө этгээдэд өгнө.

Лавлагаа мэдээллийн хэмжээ, хэлбэрийг холбогдох газрын даргын шийдвэрээр тогтооно.

Өгсөн лавлагааг Төрийн өмчийн хорооны бичиг хэргийн бүртгэлд бүртгэнэ.

Хүсэлт гаргагчийн бичгээр ирүүлсэн хүсэлтийг хүлээж авсанаас хойш 14 хоногийн дотор хариуг өгнө.

Хүсэлт гаргагч байгууллага, хуулийн этгээд нь улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрчилгээний хуулбарыг нотариатаар гэрчлүүлж хавсаргана. Харин иргэний хувьд иргэний үнэмлэхийг үзүүлэн өөрийн биеэр ирж лавлагаа авч болно. Шуудангаар хариу авах бол иргэний үнэмлэхний хуулбарыг нотариатаар гэрчлүүлж хүсэлтдээ хавсаргасан байна.

Эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх, түүнчлэн шүүхйин шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхийн нийдвэр гүйцэтгэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурор, шүүхийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны албан ёсны хүсэлтээр лавлагаа, мэдээллийг үнэ төлбөргүй гаргаж өгнө.

Төрийн өмчийн хорооны дарга, газрын дарга нарын шийдвэрээр төрийн байгууллагуудын албан ажлын хэрэгцээнд лавлагаа мэдээллийн үнэ төлбөргүй гаргаж өгнө.

Энэхүү журмын 4-р зүйлийн 1,2т зааснаас бусад мэдээлэл лавлагааг төлбөртэй гаргаж өгнө.

Үүнд:

Нэг тогтоол, тушаал,тэмдэглэлийн хуулбар лавлагаа                  -2000төгрөг

Яаралтай лавлагааг ажлын өдөрт                                             -5000төгрөг

Байгууллагатай холбоотой бусад лавлагаа                                -10000 төгрөг

Төлбөр нь мэдээллийг хайх, хувилах боловсруулах, хуулбар хийх , хариу өгөх зэрэг жийлийн ажлын төлөвлөгөөнд тусгагдаагүй зардлыг нөхөхөд зориулагдана.

Хураамжыг төрийн өмчийн хорооны дансанд шилжүүлэх буюу кассанд бэлнээр тушааж болно.

Нэг. Нийтлэг зүйл

Хоёр. Ажлын зохион байгуулалт

Гурав. Хяналт

Дөрөв. Төлбөр, хураамж

Last Updated on Saturday, 23 January 2010 23:07