Хяналт шалгалт

Монгол Улсын Их Хурлын 2009 оны 64 дүгээр тогтоолоор баталсан төр хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг болон концессын тухай хуульд заасны дагуу төр хувийн хэвшлийн түншлэлийн талаарх төрөөс явуулах бодлого, концессын хуулийг тэдгээр баримт бичигт заасан бүрэн эрхийн хүрээнд Төрийн өмчийн хороо хариуцан хэрэгжүүлэхээр боллоо. Холбогдох бичиг баримтыг татаж авна уу.

Үйл явдлын хуанли

9-p cap 2010
Д М Л П Ба Бя Н
30 31 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 1 2 3

Манай зочид

160244
ӨнөөдөрӨнөөдөр1071
ӨчигдөрӨчигдөр1421
Энэ 7 хоногтЭнэ 7 хоногт5704
Энэ сардЭнэ сард13670
Нийт өдрүүдэдНийт өдрүүдэд160244

Вэб холбоос

Banner
Banner
Banner

Санал асуулга

Төрийн Өмчийн Хорооны vйлчилгээний талаар?
 

Манай сайтын шинэчлэлийн талаарх мэдээллийг цаг алдалгvй авч байхыг хvсвэл имэйл хаягаа бvртгvvлнэ vv!

Зургийн цомог зүүн

erchim huch...
Image Detail
Хяналт шалгалт PDF Print E-mail
Wednesday, 06 May 2009 09:12
There are no translations available.

Төрийн өмчийн эд хөрөнгөд хяналт тавих үндсэн шаардлага,  цаашдын зорилт


Төрийн өмчийн эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтад тавих хяналт шалгалтын тогтолцоог “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”- д дараах байдлаар хуульчилсан байдаг.

Төрийн өмчийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, эзэмшилт, ашиглалт, захиран зарцуулалтад тавих төрийн хяналт шалгалт нь:

-УИХ, Засгийн газраас тавих ерөнхий хяналт,

-Төрийн хянан шалгах хороо /одоо Үндэсний аудитын газар/, Сангийн яамнаас хэрэгжүүлэх мэргэжлийн  хяналт,

-Төрийн өмчийн хорооны хяналт шалгалт,

-Хуулийн этгээдийн дотоодын хяналт шалгалтаас бүрдэнэ.

Төрийн өмчийн хороо хуулиар олгогдсон эрх үүргээ хэрэгжүүлэхийн тулд Төрийн өмчит хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөл, Хянан шалгах зөвлөлд төрийн төрийн төлөөлөл хэрэгжүүлж байгаа гишүүдээрээ дамжуулж хяналт тавих, Төрийн өмчийн хорооны аппаратын бүтцийн нэгжээрээ  төрийн өмчит хуулийн этгээдийн санхүү, эдийн засаг, удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавьж шалгалтын тайлан холбогдох асуудлуудыг Хорооны хуралдаанаар хэлэлцэж холбогдох шийдвэрийг гарган хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж биелэлтэд нь хяналт тавьдаг.

Төрийн өмчийн хороо өмчийн харилцааг зохицуулах хууль болон Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах үндсэн дээр өмчийн ашиглалт, захиран зарцуулалтад гүйцэтгэлийн болон баримтын байцаан шалгалт хийх, бүртгэлээр хяналт тавих зэргээр өмчийн хадгалалт, хамгаалалтад тавих системийн хяналт шалгалтыг хэрэгжүүлдэг.

Төрийн өмчийн хороо нь төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн  өмчийн хадгалалт, хамгаалалтад тавих системийн хяналт шалгалтыг дараахи үндсэн чиглэлээр хэрэгжүүлнэ.

а/ Улсын хэмжээнд төрийн өмчийн тооллого, бүртгэлийг явуулах замаар бүрэн бүтэн байдалд хяналт тавих

б/ Төрийн өмчит хуулийн этгээдэд хэрэгжүүлж буй төрийн төлөөллийг

-Төрийн өмчийн үр ашиг, түүнд оногдох ногдол ашгийг дээшлүүлсэн  байдалтай холбож хэрэгжүүлэх

-Төрийн өмчийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдалд бүртгэлээр тавих  хяналт

-Төрийн өмчийг удирдан зохион байгуулсан байдал зэрэгт үнэлэлт  дүгнэлт өгөх замаар шалгана.

Шалгалтыг хэрэгжүүлэх хэлбэр нь

-байнгын мониторнг хяналт,

-хуульд заасан хугацааны графикт шалгалт,

-мэдээллийн дагуу гэнэтийн шалгалт

Мөн Яамд, эрх бүхий байгууллагуудтай хамтарсан шалгалт явуулах, төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудын үр ашгийг дээшлүүлэхтэй холбоотой асуудлуудыг хамтран шийдвэрлэх тодорхой ажил зохион байгуулах болно.

Шаардлагатай үед хуульд заасан эрх хэмжээнийхээ дагуу  хуулийн этгээдийн өмч хамгаалалтад санхүүгийн гэнэтийн сонгон шалгалт хийж  зохих арга хэмжээ авна.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллагуудад өмчийн талаар гарч байгаа нийтлэг дутагдлууд

Өмчийн харилцааг зохицуулсан Монгол улсын хууль тогтоомжуудыг  зөрчих явдал төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдэд бүрмөсөн арилаагүй байна.Тухайлбал:

- Төрийн өмчийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх талаар зарим байгууллагуудад хангалтгүй анхаарсан, зөвхөн бүрэн бүтэн байдлаар хязгаарладаг

- Төрийн өмчийн эд хөрөнгийг хандивлах, зээлэх,

- Түүхий эд бараа материалын түргэн хөрвөж чадах зохистой нөөц бий болгохгүй их хэмжээний үлдэгдэл бий болгож санхүүгийн чадварыг алдагдуулах

- Өр авлага үүсгэсэн нэрээр мөнгөн хөрөнгийг удаан хугацаагаар бусдын бизнест ашиглуулах

- Үндсэн бараа материал худалдан авахдаа тендер шалгаруулалт хийхгүй байх, гүйцэтгэх захирлын эрх хэмжээнээс дээгүүр гэрээ хэлцэл хийх, гэрээ хэлцлийн хууль эрх зүйн үндэслэл муугаас алдагдалд орох

- Нягтлан бодох болон анхан шатны баримт материалын бүрдүүлэлт хангалтгүй хөрөнгөд бүртгэлээр тавих хяналт зарим  байгууллагуудад сул байгаа дутагдал илэрч байсан байна.

- Зарим аж ахуйн нэгжид төрийн өмчийг ихээхэн хэмжээгээр шамшигдуулж хууль хяналтын байгууллагаар хянагдаж байгаа баримт ч байна.

Цаашид

- Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллагын удирдлага тухайн байгууллагынхаа дотоод хяналтын дээшлүүлэх талаар онцгой анхаарах шаардлагатай байна.

- Төрийн өмчийн хороо гүйцэтгэх захирлуудтай байгуулсан гэрээгээ чангатгах ч шаардлага гарч байна.

- Тухайн жилийн төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэхдээ  төрийн өмчийн эзэмшилт,  ашиглалт, хадгалалт, хамгаалалтын үзүүлэлтүүдийг гэрээ дүгнэх, шагнаж урамшуулах нэг гол үзүүлэлт болгож хэрэгжүүлнэ.

- Дээрхи шаардлагуудыг хангаагүй, өмчийн зөрчил дутагдал гаргасан гүйцэтгэх захирлуудтай хатуухан хариуцлага тооцно гэж үзэж байгаа.

Төрийн өмчийн хороо 2008 оны эхний хагас жилд багтаан улсын хэмжээгээр төрийн болон орон нутгийн өмчийн үзлэг, тооллого зохион байгуулж явуулна.

Энэ ажлын хүрээнд та бүгдийн хариуцаж байгаа байгууллагын эзэмшил газрыг тоолох, бүртгэх, хяналт тавих ажлыг шинээр зохион байгуулах гэж байна.

Төрийн өмчийн бүртгэл, хяналт шалгалтын газраас ерөнхий менежерт 2006 онд нийлүүлэх бүтээгдэхүүн

Бүтээгдэхүүний анги 2. Төрийн өмчийн хяналт

Томъёолол:    Бүтээгдэхүүний энэ ангид Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд хийх графикт хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, хуулийн этгээд иргэдээс ирсэн гомдлын мөрөөр хийх хяналт шалгалтыг хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагаа хамаарна.

Тоо хэмжээ. Хугацаа: Энэхүү бүтээгдэхүүний ангид нийт 2 бүтээгдэхүүн орох бөгөөд бүтээгдэхүүн нийлүүлэлтийн төлөвлөгөөнд тусгагдсан графикийн дагуу дагуу нийлүүлнэ.

Нийт 3900 хүн/өдөр зарцуулахаар төлөвлөв.

Чанар: Энэхүү бүтээгдэхүүний ангид багтах бүтээгдэхүүнд дараах чанарын шаардлага тавина. Үүнд:

1. Хууль, тогтоомж, төрийн бодлогыг зөрчөөгүй байх

2. Графикт хугацаандаа хэрэгжсэн байх

3. Удирдамж бүрэн биелэгдсэн байх

4. Зөрчлийг бүрэн арилгасан байх

5. Төрийн өмчийн хадгалалт , хамгаалалт сайжирсан байх  Өртөг 94409.9 мян/төгрөг

Бүтээгдэхүүн 2.1. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд хийх графикт хяналт шалгалтыг хэрэгжүүлэх

Томъёолол: Энэ бүтээгдэхүүнд Хорооны даргын тушаалаар батлагдсан графикт шалгалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-ийн 66 дугаар зүйлийн 4-т заасны дагуу 2 жилд нэг удаа төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд хийж төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, хадгалалт, ашиглалт, захиран зарцуулалтанд хяналт тавьж, шалгалтын үр дүнг харгалзан авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж хэрэгжүүлэх, өгсөн үүргийн биелэлтийг хангуулах үйл ажиллагааг хамарна.

Last Updated on Friday, 18 December 2009 11:00