Үйл явдлын хуанли
Манай зочид






![]() | Өнөөдөр | 431 |
![]() | Өчигдөр | 1841 |
![]() | Энэ 7 хоногт | 2272 |
![]() | Энэ сард | 10238 |
![]() | Нийт өдрүүдэд | 156812 |
Вэб холбоос
Санал асуулга
| Бүртгэл тооллого |
|
|
|
| Wednesday, 06 May 2009 09:13 | ||||||||||||||||||||||||
|
There are no translations available. ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН УЛСЫН ҮЗЛЭГ, ТООЛЛОГЫН ДҮНГИЙН ТУХАЙ Монгол Улсын “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль”, “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”, Засгийн газрын 2008 оны 78, 167 дугаар тогтоолын дагуу Төрийн өмчийн хороо төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогыг зохион байгуулж дүнг танилцуулж байна. Үзлэг, тооллогонд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 934 хуулийн этгээдийн эзэмшилд байгаа 3458.2 тэрбум төгрөгийн эд хөрөнгө, орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой 3656 хуулийн этгээдийн эзэмшилд байгаа 673.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгө хамрагдлаа. Тооллогод хамрагдсан нийт хөрөнгийн 83.7 хувь нь төрийн өмчлөлд, 16.3 хувь нь орон нутгийн өмчлөлд байна. Төрийн болон орон нутгийн өмчийг санхүүгийн тайлан тэнцлийн үзүүлэлтээр авч үзвэл төрийн болон орон нутгийн өмчийн нийт 4132.1 тэрбум төгрөгийн эд хөрөнгө тоологдсоны 72 хувь нь үндсэн хөрөнгө, 28 хувь нь эргэлтийн хөрөнгө байна. /Хавсралт №1/ Төрийн өмчийн 3458.2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийн 69.4 хувь нь үндсэн, 30.6 хувь нь эргэлтийн хөрөнгө байна. Орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 673.9 тэрбум төгрөгийн нийт хөрөнгийн 85.8 хувь үндсэн, 14.2 хувь нь эргэлтийн хөрөнгө байна. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эзэмшиж буй нийт хөрөнгийн эх үүсвэрийн 41.4 хувь буюу 1434.4 тэрбум төгрөг нь өр төлбөр буюу ихэнх нь зээлээр бий болсон хөрөнгө, 254.5 тэрбум төгрөг буюу 7.3 хувь нь хувийн болон гадаадын хөрөнгө оруулалтын өмчийн оролцоо байна. Төрийн өмчийн нийт хөрөнгөнөөс бусдад төлөх өр төлбөр, хувийн болон гадаадын хөрөнгийн оролцоог хасахад төрийн өөрийн цэвэр хөрөнгийн дүн 1769.3 тэрбум төгрөг болж байна. Төрийн өмчийн нийт биет хөрөнгө буюу үндсэн хөрөнгийн бүтцийг графикаар харуулбал:
Засгийн газраас үндсэн хөрөнгийн ашиглалтын хугацааг шинэчлэн тогтоож, элэгдэл тооцон санхүүгийн тайланд тусгах шийдвэр гаргаснаар 2007 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар буюу Монгол улсад анх удаа үндсэн хөрөнгийн бодит байдал НББ-ийн олон улсын стандартын дагуу үнэн зөв илэрхийлэгдэж байна. Тооллогын дүнгээр барилга байгууламжийн үнийн дүнгийн 26.8 хувь, нийтийн эзэмшлийн байгууламжийн 24 хувь, машин тоног төхөөрөмжийн 49.2 хувь, тээврийн хэрэгслийн 41.1 хувь, тавилга эд хогшил, бусад хөрөнгийн 36.9 хувь буюу нийт биет хөрөнгийн 40.2 хувь нь элэгдсэн дүн гарч байна. 2. Төрийн болон орон нутгийн өмчийн нийт хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээгээр авч үзвэл төрийн удирдлага, батлан хамгаалах, нийгмийн халамж, эрүүл мэнд, боловсрол зэрэг төрийн нийтлэг үйлчилгээний салбарт байгаа төсвийн ерөнхийлөн захирагчдын хүрээний хуулийн этгээдэд нийт хөрөнгийн 35 хувь буюу 1449.3 тэрбум төгрөг, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 88 хуулийн этгээдийн эзэмшилд нийт хөрөнгийн 58.7 хувь буюу 2421.2 тэрбум төгрөг, орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллагын эзэмшилд нийт хөрөнгийн 6.3 хувь буюу 261.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгө тус тус байна. /Хавсралт №2/ Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн үзлэг, тооллогод хамрагдсан нийт 4590 хуулийн этгээдийн 55,7 хувь нь Боловсрол, соёл шинжлэх ухааны болон Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээний төрийн өмчит байгууллага албан газар байгаагийн ихэнх нь орон нутгийн өмчлөлд байна. 3. Төрийн болон орон нутгийн өөрийн өмчийн байршлыг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар /Хавсралт №3/ авч үзээд нийт хөрөнгийн хувийн жинг графикаар үзүүлвэл: Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын нийт хөрөнгийн байршлыг хүснэгтээр харуулбал:
Харин нийт байгууллагын 91.2 хувийг эзэлж буй материаллаг бус салбар нийт хөрөнгийн 25.6 хувийг эзэмшиж байна. 2007 оны байдлаар ДНБ-ний 30 гаруй хувийг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой, капитал багтаамж ихтэй үйлдвэрлэлийн салбарын хуулийн этгээдүүд үйлдвэрлэсэн байна. Үндэсний статистикийн газраас 2006 онд явуулсан аж ахуйн нэгж, байгууллагын тооллогын дүн, 2008 оны төрийн болон орон нутгийн өмчийн үзлэг, тооллогын дүнг харьцуулахад материаллаг үйлдвэрлэлийн салбарын нийт активын 40 орчим (39.7) хувь нь төрийн болон орон нутгийн өмчийн харъяалалд байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн этгээдийн хэмжээгээр 1131.9 тэрбум төгрөгийн урт хугацаат зээлийн өр байгаагийн 54 хувь нь эрчим хүч, уул уурхайн салбарт, 17 хувь нь зам, тээвэр, холбооны салбарт, 22 хувь нь Банкны өр барагдуулах газар/хуучнаар/-т төвлөрсөн байна. Гадаадын зээл, тусламжийн хөрөнгийн эх үүсвэрээр техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн зарим байгууллагуудын хөрөнгийн ашиглалтын хугацаа дууссан атлаа үүнд зориулж авсан зээл, хүүгийн өр нь бараг төлөгдөөгүй хэвээрээ, цахилгаан, дулаан, нүүрсний үнийг чөлөөлөөгүйгээс энэ салбарын зээл төлөх чадвар хомсдож өр, төлбөр, алдагдал хуримтлагдаж эзэмшигчийн өмч нь хасах үлдэгдэлтэй болж төрийн өөрийн өмчийн дүнг бууруулсан байна. Тухайлбал: Баганнуур ХК, Шивээ овоо ХК, МИАТ ХК, Монсам ХХК, УБЦТС ХК-иудын өр, төлбөр нь нийт хөрөнгөнөөс 24.9 тэрбум төгрөгийн давсан, Банкны өр барагдуулах газар/хуучин нэрээр/-т 243.8 тэрбум төгрөгийн өр, төлбөр хуримтлагдаж, орон нутгийн өмчлөлд шилжсэн хөрөнгийн 18.6 тэрбум төгрөгийн зээлийн өр, төлбөр төрийн хариуцлагад үлдсэн байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн үзлэг тооллогын дүнг нэгтгэн дүгнэж үзвэл төрийн байгууллага, албан газар, аж ахуйн нэгжүүд барилга тоног төхөөрөмж, эд хогшил зэрэг хөрөнгийг бүрэн гүйцэд тоолох, бүртгэх, санхүүгийн тайлан бүртгэлд тусгах, ашиглалт хадгалалт, хамгаалалтад хяналт тавих талаар багагүй ажил хийж байгаа боловч газар, ашигт малтмалын лиценз, агаарын орон зайн долгион, түүх соёлын үл хөдлөх үнэт зүйлс зэрэг төрийн мэдлийн асар их үнэт зүйлсийг бүртгэж үнэлэн эрх зүйн баримт бичгээр баталгаажуулах ажил хангалтгүй байна. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эзэмшил, ашиглалтад нийт 4595 нэгж талбар дахь 83365.5 га талбай тоологдсоноос гадна 800 гаруй нэгж талбарыг гэрчилгээ болон кадастрын зураглалаар баталгаажуулаагүй байна. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдүүд эрхийн гэрчилгээ, кадастрын зургаар эзэмшил газраа баталгаажуулаагүй, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, гэрээ байгуулаагүй, төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, газраа бусдад олгож гадны байгууллагын барилга бариулсан зэрэг зөрчил дутагдал арилахгүй байна.
Монгол улсын хэмжээнд геодезийн бүх төрлийн сүлжээний 28070 ширхэг цэг тэмдэгт байгаа боловч байгалийн болон хүний хүчин зүйлийн нөлөөнөөс болж устаж гэмтэх явдал ихээхэн гарсан бөгөөд нарийвчилсан тооллогыг явуулж, санхүүгийн тайланд тусгах шаардлагатай байна.
Тооллогоор төрийн болон орон нутгийн өмчит 110 хуулийн этгээдийн 807,7 сая төгрөгийн эд хөрөнгө дутагдсаныг илрүүлж 73,2 хувь буюу 591,5 сая төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг биетээр болон зах зээлийн үнээр төлүүлэх, давхар бүртгэлийг залруулах арга хэмжээ авлаа. Мөн 14 байгууллагын 108,3 сая төгрөгийн хөрөнгийн асуудлыг хууль, хяналтын байгууллагад шилжүүлэв. Тооллогоор төрийн болон орон нутгийн өмчийн 494 байгууллагын нийт 208,8 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг санхүүгийн тайланд тусгаагүй байснаас 74,2 хувь буюу 155,0 тэрбум төгрөгийн хөрөнгийг тооллогын явцад буюу 2008 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд тусгуулах арга хэмжээ авлаа. Зарим хөрөнгийн эзэмшигч болон үнэлгээг тогтоох, ялангуяа худаг, уст цэг, зам гүүрийн байгууламжийн бүртгэлийг нарийвчлан гаргасны дараа бүртгэлд тусгахаар ажиллаж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн тооллогын дүнгээр зөрчил дутагдал гаргасан албан тушаалтантай хариуцлага тооцож, сануулах, цалинг бууруулах, ажлаас өөрчлөх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна. Цаашид бүртгэлгүй хөрөнгийг данс бүртгэлд бүрэн тусгуулах, данснаас гадуур “бүртгэлтэй” хөрөнгө байлгах асуудлыг таслан зогсоож Төрийн өмчийг эзэмшүүлэх гэрээний дагуу хянаж, хариуцлага тооцон ажиллаж байна.
|
||||||||||||||||||||||||
| Last Updated on Thursday, 17 December 2009 18:42 |










