Төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх

Монгол Улсын Их Хурлын 2009 оны 64 дүгээр тогтоолоор баталсан төр хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг болон концессын тухай хуульд заасны дагуу төр хувийн хэвшлийн түншлэлийн талаарх төрөөс явуулах бодлого, концессын хуулийг тэдгээр баримт бичигт заасан бүрэн эрхийн хүрээнд Төрийн өмчийн хороо хариуцан хэрэгжүүлэхээр боллоо. Холбогдох бичиг баримтыг татаж авна уу.

Үйл явдлын хуанли

9-p cap 2010
Д М Л П Ба Бя Н
30 31 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 1 2 3

Манай зочид

156808
ӨнөөдөрӨнөөдөр427
ӨчигдөрӨчигдөр1841
Энэ 7 хоногтЭнэ 7 хоногт2268
Энэ сардЭнэ сард10234
Нийт өдрүүдэдНийт өдрүүдэд156808

Вэб холбоос

Banner
Banner
Banner

Санал асуулга

Төрийн Өмчийн Хорооны vйлчилгээний талаар?
 

Манай сайтын шинэчлэлийн талаарх мэдээллийг цаг алдалгvй авч байхыг хvсвэл имэйл хаягаа бvртгvvлнэ vv!

Зургийн цомог зүүн

irgenii bur...
Image Detail
Төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх PDF Print E-mail
Wednesday, 06 May 2009 09:13
There are no translations available.

ТӨХ-ны 2005 оны 66 дугаар тогтоолын хавсралт

ТӨРИЙН ӨМЧИТ БОЛОН ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ТӨРИЙН   
ӨМЧИЙН ТӨЛӨӨЛӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТҮР ЖУРАМ

Нэг Нийтлэг зүйл

1.1. “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай” хууль, “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай” хуулийн 10 дугаар зүйл, 11 дүгээр зүйлийн 1,2,3,5,6 дахь хэсэг, 18, 21 дүгээр зүйлийг удирдлага болгон Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх арга хэлбэр, төрийн өмчийн төлөөлөгчдийн ажиллах зарчим, эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлоход энэхүү журмын зорилго оршино.

1.2. Төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх чиг үүргийг Төрийн Өмчийн Хороо /ТӨХ/ гүйцэтгэнэ.

1.3. Энэхүү журамд товчилсон нэрнүүдийг дор дурдсанаар ойлгож хэрэглэнэ.

ТӨХ-Төрийн Өмчийн Хороо

ТӨУХГ-Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газар

ТӨХБХЗГ-Төрийн өмчийн хяналт, бүртгэл, хангамж зохицуулалтын газар

ЗУГ- Захиргаа, удирдлагын газар

ТУЗ-Төлөөлөн удирдах зөвлөл

УЗ-Удирдлагын зөвлөл

ХШХ-Хянан шалгах зөвлөл

ТӨҮГ-Төрийн өмчит үйлдвэрийн газар

Хоёр. Төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх хэлбэр 2.1 . Төрийн өмчийн төлөөллийг дараахь хэлбэрээр хэрэгжүүлнэ.

2.1.1 Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Хувь нийлүүлэгчдийн хуралд таслах эрхтэй төлөөлөгч томилон оролцуулах,

2.1.2 Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн өмчийн оролцоотой хувь тэнцүүлэн төрийн өмчийн төлөөлөгч томилон ажиллуулах,

2.1.3 Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Хянан шалгах зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн өмчийн оролцоотой хувь тэнцүүлэн төрийн өмчийн төлөөлөгч томилон ажиллуулах,

2.1.4 Төрийн өмчит үйлдвэрийн газарт шаардлагатай гэж үзвэл Удирдлагын зөвлөл байгуулж дарга, гишүүдийг томилон ажиллуулах,

2.1.5 Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захиралтай үр дүнгийн гэрээ байгуулах,

2.1.6 Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлыг томилон ажиллуулах,

2.1.7 Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ дүгнэлт өгөх, хяналт шалгалт хийх.

Гурав. Төрийн өмчийн төлөөллийг томилох 3.1 Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газар /ТӨУХГ/ нь төрийн өмчийн төлөөлөгчийг томилуулах, өөрчлөх санал боловсруулж Хорооны хурлаар шийдвэрлүүлэх, тэдний үйл ажиллагаанд хяналт тавих, арга зүйн удирдлагаар хангах, туслах ажлыг хариуцна.

3.2 Төрийн өмчийн төлөөлөгч гэж төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/, Хянан шалгах зөвлөл /ХШЗ/, Удирдлагын зөвлөл /УЗ/ -д төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэхээр Төрийн өмчийн хорооны шийдвэрээр томилогдсон дарга, гишүүдийг хэлнэ.

3.3 Төрийн өмчийн аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт шаардлагатай гэж үзвэл Төрийн өмчийн хорооны шийдвэрээр Удирдлагын зөвлөл байгуулан ажиллуулж болно. Энэ талаар тухайн хуулийн этгээдийн дүрмэнд заавал тусгасан байна. Удирдлагын зөвлөлийн ажиллах журам, эрх хэмжээ, жилийн зардлын төсвийг ТӨХ батална.

3.4 Төрийн өмчийн төлөөллийн бүрэлдэхүүнд ТӨХ-ны дарга, гишүүд, ТӨХ-ны газрын дарга, мэргэжилтэн болон төрийн захиргааны байгууллагын төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийг томилон ажиллуулна.

3.5 Төрийн өмч давамгайлсан компанийн ТУЗ, ХШЗ-ийн даргад Төрийн өмчийн хорооны шийдвэрээр нэр дэвшүүлнэ.

3.6 Төрийн өмчийн төлөөлөгчийг томилох саналыг Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газар боловсруулж Хорооны хуралд оруулан шийдвэрлүүлнэ. Төрийн захиргааны төв байгууллагад ажилладаг албан хаагчийг төрийн өмчийн төлөөлөгчөөр ажиллуулах санал гаргахдаа тухайн байгууллагын саналыг авсан байна.

Дөрөв. Төрийн өмчийн төлөөлөгчийн ажиллах удирдамж

4.1 Төрийн өмчийн төлөөлөгч нь төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэхдээ “Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай” хууль, “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай” хууль, “Компанийн тухай” хууль, бусад хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол шийдвэр, Төрийн Өмчийн Хорооны шийдвэр, энэхүү журам, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дүрэм, ТУЗ, ХШЗ, УЗ-ийн ажиллах журам, ТӨУХГ-аас боловсруулж, ТӨХ-ны даргаар батлуулсан төрийн өмчийн төлөөлөгчийн ажиллах удирдамжыг мөрдлөг болгоно.

Энэхүү журмын 2.1.7-д заасан хяналт шалгалтын ажлын удирдамж, графикийг ТӨХБХЗГ-ын саналыг үндэслэн ТӨХ-ны дарга батална.

4.2 Энэхүү журмын 6.4 дүгээр зүйлд зааснаас бусад асуудлаар ТУЗ, УЗ, ХШЗ-ийн хурлаас гаргах шийдвэрийн тухай удирдамжийг ТӨУХГ-ын дарга батална. ТУЗ, УЗ, ХШЗ-ийн дарга нь Хорооны газрын дарга байвал удирдамжаа ТӨХ-ны даргаар батлуулна. ТУЗ,УЗ-ийн дарга нь ТӨХ-ны дарга бол өөрөө хурлаа удирдаж байгаа тохиолдолд удирдамж авах шаардлагагүй.

4.3 Төрийн захиргааны төв байгууллагад ажилладаг төрийн өмчийн төлөөлөгч нь шаардлагатай гэж үзвэл ТУЗ, ХШЗ, УЗ-ийн хурлаар хэлэлцэх асуудлаар Төрийн захиргааны төв байгууллагын сайд, даргын саналыг Хороонд бичгээр ирүүлж удирдамж батлахад уг асуудлыг тусгуулж болно.

4.4 Удирдамжийг төрийн өмчийн төлөөлөгч нарт хурал хуралдахаас өмнө хүргүүлэн танилцуулсан байна.

4.5 Төрийн өмчийн төлөөлөгч нар өгсөн удирдамжийн дагуу ТУЗ, УЗ, ХШЗ-ийн хурлаар хэлэлцэх асуудлаар гаргах шийдвэрийн төслийг боловсруулан бодлого чиглэлээ урьдчилан нэгтгэж шийдвэр гаргахад нэгдмэл саналтай нэг субъект байна.

4.6 Удирдамжид тусгагдсанаас өөр саналтай төлөөлөгч нь хурлаас өмнө өөрийн саналын үндэслэл, тооцоо, судалгаа хуулийн заалтыг тусгасан тайлбараа ТӨУХГ-т бичгээр өгнө. Уг саналыг Хорооны даргад танилцуулж шаардлагатай бол шинээр удирдамж өгч болно. Энэхүү удирамжийг Хорооны дарга батлах бөгөөд түүнийг төлөөлөгч нар мөрдөнө.

4.7 Төлөөлөн удирдах зөвлөл, Удирдах зөвлөл, Хянан шалгах зөвлөлд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлж буй төлөөлөгчдөд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жилийн эцсийн ажлын үр дүнгээр урамшуулал олгох асуудлыг ТУЗ, УЗ-ийн хурлаар хэлэлцэн, ТӨХ-ны хурлаар шийдвэрлүүлнэ.

4.8 Энэ журмын төрийн өмчийн төлөөлөгчтэй холбоотой нийтлэг заалтууд нь Хянан шалгах зөвлөлд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлж буй гишүүдэд нэгэн адил хамаарна.

Тав. Хувь нийлүүлэгчдийн хуралд

төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх

5.1 Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Хувь нийлүүлэгчдийн хуралд таслах эрхтэй оролцох төрийн өмчийн төлөөлөгчийг Хорооны шийдвэрээр томилж удирдамжийг батлан, итгэмжлэл олгоно. Энэхүү журмын 6.4-д зааснаас бусад асуудлыг хэлэлцэхэд Төрийн өмчийн хорооны даргын тушаал гаргаж итгэмжлэл олгоно.

5.2 Төрийн өмчийг төлөөлж буй бусад гишүүд хуралд зөвлөх эрхтэй оролцож болно.

5.3 Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь батлагдсан удирдамжийн дагуу ажиллаж хууль, дүрмийн дагуу саналаа гаргаж, итгэмжлэлээ хавсарган өгнө.

5.4 Удирдамжид өөрөөр заагаагүй бол энэ журмын 6.4-д зааснаас бусад асуудлаар санал хураахад итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хууль тогтоомжид нийцүүлэн санал өгөх эрхтэй.

5.5 Хурлын явцад удирдамжид заагаагүй асуудлаар Хувь нийлүүлэгчдээс гаргасан саналыг тухайн үед шийдвэрлээгүй нөхцөлд тодорхой хэмжээгээр цаг хугацаа алдсанаас эд хөрөнгийн хохирол хүлээх, илүү зардал гаргахаар бол Хорооны удирдлагатай холбоо барьж, амаар тодорхой удирдамж чиглэл авсны дагуу санал өгч болно. Харин уг удирдамжийг хурлын дараа бичгээр баталгаажуулна.

Энд зааснаар удирдамж авах боломжгүй нөхцөлд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ журмын 5.4-д заасныг баримтлан саналаа өгнө.

5.6 Эчнээ санал хураалтаар компанийн Хувь нийлүүлэгчдийн шийдвэр гаргахаар тогтсон нөхцөлд хэлэлцэх асуудал, гарах шийдвэрийн төслийг Хорооны хурлаар хэлэлцүүлэн удирдамж авсны үндсэн дээр Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга албан бичгээр санал өгч, саналын хуудсанд Хорооны тэмдэг дарна.

5.7 Төрийн өмчийн төлөөлөгч нь Хувь нийлүүлэгчдийн хурлын баримт бичгийг салбар хариуцсан мэргэжилтэнд хурал хуралдахаас ажлын 21-ээс доошгүй хоногийн өмнө өгнө. Уг мэргэжилтэн хурлын удирдамжийг боловсруулан Хорооны хуралд оруулан шийдвэр гаргуулна.

5.8 Төрийн Өмчийн Хороо шаардлагатай гэж үзвэл Хувь нийлүүлэгчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах удирдамжийг төрийн өмчийн төлөөлөгч нарт өгнө.

5.9 Хувь нийлүүлэгчдийн хурлын тооллогын комисст Хянан шалгах зөвлөлд төрийн өмчийг төлөөлж буй гишүүн заавал орно.

5.10 Хувь нийлүүлэгчдийн хуралд төрийн өмчийг төлөөлж таслах эрхтэй оролцсон төрийн өмчийн төлөөлөгч нь ТӨУХГ-т Хувь нийлүүлэгчдийн хурлын тэмдэглэл, шийдвэр болон удирдамжийг хэрхэн биелүүлсэн талаар тайлангаа бичиж хүлээлгэн өгнө. Энэхүү тайланг ТӨУХГ Хорооны хуралд оруулан хэлэлцүүлж дүгнэлт гаргуулна.

5.11 Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ХШЗ-д төрийн өмчийг төлөөлж буй гишүүн нь Хувь нийлүүлэгчдийн хуралд компанийн удирдлагын үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн талаар дүгнэлт гаргах ба Хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрийн биелэлтэд хяналт тавина.

Зургаа. Төлөөлөн удирдах зөвлөл,Хянан шалгах зөвлөл,Удирдлагын

зөвлөлд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх

6.1 Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ТУЗ, ХШЗ–ийн бүрэлдэхүүнд Төрийн өмчийн хорооны шийдвэрээр томилогдсон төрийн өмчийн төлөөлөгчид ажиллана.

6.2 Тухайн хуулийн этгээдийн ТУЗ, УЗ-д төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлж буй төлөөлөгчдийг төрийн өмчийн төлөөллийн бүрэлдэхүүн гэнэ. Төрийн өмчийн төлөөллийн бүрэлдэхүүн нь энэ журманд заасан асуудал боловсруулах, удирдамж авах, тайлагнах, хянах зэрэг асуудлыг ТУЗ, УЗ-ийн нарийн бичгийн даргад хариуцуулан ТУЗ, УЗ-ийн ажиллах журамд заавал тусгана.

6.3 ТУЗ, УЗ-ийн хурлаар хэлэлцэх асуудалтай холбоотой танилцуулга, тооцоо, судалгааг ТУЗ, УЗ-ийн нарийн бичгийн дарга нь төрийн өмчийн төлөөллийн уг асуудлыг хариуцсан төлөөлөгчтэй зөвшилцөн боловсруулж ТӨУХГ-т хурал хуралдахаас ажлын 14 хоногийн өмнө өгнө. ТӨУХГ нь удирдамжийн төслийг боловсруулж, ТӨХ-ны дарга, эсвэл ТӨХ-ноос эрх олгосны дагуу ТӨУХГ-ын дарга баталж хурал хуралдахаас ажлын 3 хоногийн өмнө төрийн өмчийн төлөөлөгчид өгнө.

6.4 Дараахь асуудлыг ТУЗ, УЗ-ийн хурлаар хэлэлцэхэд заавал ТӨХ-ны хуралд оруулж удирдамж авна.

6.4.1 Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт

6.4.2 Их хэмжээний хэлцэлд хамаарах асуудал

6.4.3 Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал, ТӨҮГ-ын захирлыг томилох, чөлөөлөх

6.4.4 Гүйцэтгэх захирал, захиралтай байгуулах үр дүнгийн гэрээний зорилтот түвшинг тогтоох

6.4.5 Гүйцэтгэх захирал, захиралтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх, шагнал урамшуулал олгох, хариуцлага хүлээлгэх

6.4.6 Бизнес төлөвлөгөөнд тусгагдаагүй хөрөнгө оруулалт хийх, үндсэн хөрөнгө данснаас хасах

6.4.7 Төрийн өмчийн эзэмшлийн хувь хэмжээнд өөрчөлт оруулах

6.4.8 Ногдол ашгийн хувь хэмжээ тогтоох

6.4.9 Эзэмшигчдийн өмчийн хэмжээнд өөрчлөлт оруулах

6.4.10 Компанийн дүрэмд өөрчлөлт оруулах

6.4.11 Сонирхолын зөрчилтэй хэлцэл хийх

6.4.12 Уул, уурхайн ашиглалт, хайгуулийн лиценз шилжүүлэх, шилжүүлэн авах

6.4.13 Банкнаас зээл авах, баталгаа гаргах, үндсэн хөрөнгө барьцаалах

6.5 ТУЗ,УЗ, ХШЗ-ийн хурлаар асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргахад төрийн өмчийн төлөөлөгчид биечлэн оролцоно.

6.6 Төрийн өмчийн төлөлөөллийн бүрэлдэхүүн нь авсан удирдамжийн биелэлтийг хурал хуралдсанаас хойш ажлын 7 хоногийн дотор ТӨУХГ-т ирүүлнэ.

6.7 Төрийн өмчийн төлөөлөгч нь дараахь асуудлаар тогтмол хяналт тавина.

6.7.1 Төрийн өмчийн эзэмшлийн хувь хэмжээнд

6.7.2 Төрийн өмчийн хувьцааны ногдол ашгийн төлөлтийн байдалд

6.7.3 Эзэмшигчийн өмчийн өөрчлөлтийг тооллого, тооцоо, санхүүгийн баримтад тусгаж байгаа эсэх

6.7.4 Хуулийн этгээдийн дүрэмд орсон аливаа өөрчлөлтөд

6.7.5 Хэлэлцэж байгаа аливаа асуудлаар сонирхолын зөрчилтэй хэлцэл хийх сонирхолын бүлэг байгаа эсэх

6.7.6 Гадаад томилолтын удирдамж, төсөв, гүйцэтгэлд хяналт тавих

6.8 Төрийн өмчийн төлөөллийн бүрэлдэхүүн нь тухайн хуулийн этгээдийн эд хөрөнгийн хадгалалт хамгаалалт, ашиглалт, захиран зарцуулалтад хагас, ,бүтэн жилээр дүгнэлт өгч, ТӨУХГ-т ирүүлнэ.

6.9 Төрийн өмчийн төлөөллийн бүрэлдэхүүн нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйлдвэрлэл, санхүү, бизнесийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт болон гэнэтийн шалгалт хийлгэх саналаа Санхүү хяналтын байгууллага болон ТӨХБХЗГ-т ирүүлж болно.

6.10 ТӨУХГ нь төрийн өмчийн төлөөллийн бүрэлдэхүүний ажлын тайлан, төлөөлөл хэрэгжүүлсэн байдлыг хагас, бүтэн жилээр дүгнэж Хорооны хуралд оруулан дүгнэлт гаргуулна.

6.11 ХШЗ-ийн гишүүн нь ТӨХ-ны хуралдаанаас өгсөн удирдамжийн дагуу аж ахуй, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж, шалгалт хийх ба биелэлтийг Хорооны хуралд тайлагнана.

6.12 Төрийн өмчийн төлөөллийн бүрэлдхүүн нь шаардлагатай гэж үзвэл төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудлаар судалгаа, холбогдох материалыг гаргуулан авах эрхтэй.

Долоо. Захирал, гүйцэтгэх захиралтай

үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх

7.1 Төрийн өмч давамгайлсан хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар томилуулах буюу өөрчлөхөөр ТУЗ-д оруулах саналыг судлан ТӨХ-ны хурлаар шийдвэрлүүлэх ажлыг ТӨУХГ зохион байгуулна.

7.2 Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захирлаар томилогдсон иргэнтэй ТУЗ нь үр дүнгийн гэрээ байгуулна. Гэрээний үлгэрчилсэн загварыг Хорооны хурлаар батална. Энэ гэрээний хавсралт болох зорилтот түвшинг хуулийн этгээд нэг бүрээр Хорооны хурлаар хэлэлцэн ТУЗ-д санал оруулна.

7.3 Төрийн өмчит хуулийн этгээдийн захирлыг ТӨХ-ны хуралдаанаар томилох буюу өөрчлөх ба зорилтот түвшингийн үзүүлэлтүүдийг Хорооны хурлаар хэлэлцэн батална. Захирал нь ТӨХ-ны даргатай үр дүнгийн гэрээ байгуулна.

7.4 Гэрээний хавсралтаар үйлдвэрлэл, үйлчилгээ, санхүү эдийн засгийн үндсэн ба шалгуур үзүүлэлтээр хүрэх зорилтот түвшинг батална. Эдгээр үзүүлэлтүүд нь жилээс жилд чанаржих, аливаа нөөц бүтээмжийг ашиглахад чиглэгдэнэ.

7.5 ТӨХ-ноос баталсан зорилтот түвшингийн үзүүлэлтүүдийг хангахаар тооцож боловсруулсан бизнес төлөвлөгөөг ТУЗ, УЗ батална.

7.6 Гэрээний хугацааг ТӨУХГ-аас өгсөн чиглэлийн дагуу тогтоох бөгөөд зорилтот түвшинг хэтийн ба тайлант хугацааны ялгавартай тогтооно.

7.7 Зорилтот түвшингийн үзүүлэлтүүдийг зөвхөн ТӨХ-ны хурлын шийдвэрээр өөрчилж болно.

7.8 Захирал, гүйцэтгэх захирал нь ТУЗ, УЗ-ийн хуралд улирал бүр, шаардлагатай гэж үзвэл сар бүр бизнес үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

7.9 Захирал, гүйцэтгэх захирал нь компанийн үйл ажиллагааны тайланг ТӨХ-нд гаргаж ирүүлэх үүрэг хүлээнэ.

7.10 Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцэл, аудитын дүгнэлт, үр дүнгийн гэрээний биелэлтийг ТУЗ-ийн хурлаар хэлэлцэн дүгнэлт өгч, гүйцэтгэх захиралд олгох урамшуулал, эсвэл хүлээлгэх хариуцлагын талаар саналаа ТӨХ-ны хуралд оруулна.

7.11 Төрийн өмчит үйлдвэрийн газрын жилийн эцсийн ажлын үр дүнгээр Захиралд олгох урамшуулалын хэмжээ, хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг ТӨУХГ-аас боловсруулан ТӨХ-ны хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ.

7.12 Төрийн өмчит хуулийн этгээдийн захирлын эрхийг түр хугацаагаар түдгэлзүүлэх асуудлыг ТӨХ-ны хуралдаанаар шийдвэрлэнэ. Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Гүйцэтгэх захирлын эрхийг түр хугацаагаар түдгэлзүүлэх асуудлыг ТӨХ төрийн өмчийн төлөөллөөрөө дамжуулан ТУЗ, УЗ-д тавьж шийдвэрлүүлнэ.

7.13 Компанийн тухай хууль”-ийн 95 дугаар зүйлд заасан бүх баримтын нэг хувийг төрийн өмчийн төлөөллийн бүрэлдэхүүний уг асуудлыг хариуцсан төлөөлөгч ТӨУХГ-т тухай бүр нь хүлээлгэн өгнө. Энэхүү баримт бичгийг ТӨУХГ-ын салбар хариуцсан мэргэжилтэн эмх цэгцтэй хадгалж албан хэрэгцээнд ашиглана.

Найм. Үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх,

үнэлгээ дүгнэлт өгөх, хяналт шалгалт хийх

8.1 ТӨУХГ нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тайлан тэнцэл, мэдээ, судалгаанд үндэслэн тэдгээрийн менежментийн байдал үйлдвэрлэл, техник технологи, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, төсвийн өмнө хүлээсэн үүргийн биелэлтэд хагас бүтэн жилээр хяналт-шинжилгээ, үнэлэлт дүгнэлт өгч, авч хэрэгжүүлэх арга хэмжээний төсөл боловсруулан Хорооны хуралд оруулан шийдвэрлүүлнэ.

8.2 Шаардлагатай тохиолдолд уг асуудлаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн захирал, гүйцэтгэх захирлын сонсгол, мэдээллийг Хорооны хурлаар хэлэлцүүлж үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж өгүүлэх ажлыг ТӨУХГ зохион байгуулна.

8.3 ТӨХ нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагааны талаарх үнэн зөв мэдээллээр УИХ, Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллагуудыг хангана.

8.4 ТӨХ нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн аж ахуй, санхүүгийн үйл ажиллагаанд холбогдох яам, газартай хамтран хяналт шалгалт хийнэ.

8.5 Төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад ТӨХБХЗГ, Хянан шалгагчтай хамтран шалгалт хийж илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулна. Шаардлагатай тохиолдолд асуудлыг хууль, хяналтын байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.

8.6 Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эд хөрөнгийн эзэмшилт, захиран зарцуулалтад тавих хяналтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай” хууль, компанийн дүрмээр зохицуулах ба компанийн санхүүгийн үйл ажиллагаанд ХШЗ хяналт шалгалт хийнэ.

8.7 Төрийн өмчит үйлдвэрийн газрын эд хөрөнгийн эзэмшилт, ашиглалт, захиран захирцуулалтад ТӨХБХЗГ системийн хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх ба аж ахуй санхүүгийн үйл ажиллагаанд баримтын шалгалт хийх хуваарийг ТӨХ баталж мөрдөнө. Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлын байдлыг харгалзан түүнийг арилгуулах хугацаатай үүрэг өгч, шаардлагатай бол Захирал, гүйцэтгэх захиралд хариуцлага ногдуулна.

8.8 Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдалыг шаардлагатай гэж үзвэл шүүх, хуулийн холбогдох байгууллагад шилжүүлэн шийдвэрлүүлнэ.

8.9 Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах талаар гарсан шийдвэрийн биелэлтэд гүйцэтгэлийн хяналтыг ТӨХБХЗГ хэрэгжүүлнэ.

8.10 Шалгалтын талаарх мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх ажлыг ТӨХ-ны Захиргаа, удирдлагын газар зохион байгуулна.

Ес. Төрийн өмчийн төлөөллийг шилжүүлэх

9.1 Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн мэдлийн хувьцааг худалдан авч, Монголын хөрөнгийн биржээр гүйлгээ хийлгэн, багц хувьцаагаа өөрийн нэр дээр шилжүүлсэн иргэн, хуулийн этгээдэд тухайн компанийн удирдлагыг ТӨХ-ны шийдвэрээр дараах байдлаар шилжүүлнэ.

9.1.1 Дуудлагын худалдааны ялагч иргэн, хуулийн этгээд нь тухайн компанийн төрийн мэдлийн хувьцаанаас худалдаж авсан хэмжээгээр эрх эдлэж, үүрэг хариуцлага хүлээнэ.

9.1.2 Компанийн ТУЗ, ХШЗ-ийн бүрэлдэхүүнээс төрийн мэдлээс худалдсан хувьцааны хэмжээтэй хувь тэнцүүлэн төрийн өмчийн төлөөллийн гишүүдийг чөлөөлнө.

9.1.3 Төрийн өмчийн төлөөллөөс чөлөөлөгдсөн гишүүдийн тоогоор ТУЗ, ХШЗ-ийн хуралд таслах эрхтэй оролцох итгэмжлэлийг шинэ өмчлөгчид олгоно.

9.1.4 Итгэмжлэлийг Хувь нийлүүлэгчдийн хурал хуралдуулах хүртэл хугацаагаар олгох ба хугацаа нь 3 сараас дээш байж болохгүй.

9.2 Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал нэг сараас дээш хугацаагаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд шаардлагатай гэж үзвэл ТӨХ итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон тодорхой хугацаагаар ажиллуулж болно.

9.3 Төрийн өмч давамгайлсан хувьцаат компанийн гүйцэтгэх захирал нэг сараас дээш хугацаагаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд ТӨХ-ноос төрийн өмчийн төлөөлөгчийн аль нэгийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилон өмч хөрөнгийн захиран зарцуулалтад хяналт тавьж болно.

9.4 Энэ журмын 9.2, 9.3-д заасан итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх, үүрэг, хариуцлагыг ТӨХ тухай бүр тогтооно.

Арав. Хориглох зүйл

10.1 Төрийн өмчийн төлөөлж Хувь нийлүүлэгчдийн хуралд таслах эрхтэй оролцох итгэмжлэлтэй төрийн өмчийн төлөөлөгчөөс бусад төрийн өмчийн төлөөлөгчид хуралд таслах эрхтэй оролцохыг хориглоно.

10.2 Төрийн өмчийн төлөөлөгч нь тухайн компанийн аль нэгэн эрх бүхий албан тушаалтны эхнэр, нөхөр, эцэг,эх, хүүхэд, ах, эгч, дүү болон бусад ойрын төрөл байвал ТӨУХГ-т мэдэгдэж өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөнө.

10.3 Төрийн өмчийн төлөөлөгч нь хувийн өмчлөгчдөөс сонгогдсон ТУЗ, ХШЗ-ийн гишүүний ойрын төрөл байх буюу нэгдмэл сонирхолтой байж болохгүй.

10.4 Төрийн өмчийн төлөөлөгч нь асуудалд хувийн ашиг сонирхолын үүднээс хандахыг хориглоно.

10.5 Төрийн өмчийн төлөөлөгч нь төлөөлөл хэрэгжүүлж буй хуулийн этгээдэд болон түүний эрх бүхий албан тушаалтанд өр, төлбөртэй байж болохгүй.

Арван нэг. Хариуцлага

11.1 Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн сард ТУЗ, УЗ-ийн хуралд биечлэн оролцоогүй, төрийн өмчийн төлөөлөгчийн үүрэгтэй холбогдсон ажил үүрэг гүйцэтгээгүй тохиолдолд тухайн сард ногдох хөлсийг олгохгүй. Хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүй дараалан 3 ба түүнээс дээш удаа оролцоогүй төрийн өмчийн төлөөлөгчийг өөрчлөх асуудлыг ТӨУХГ нь Хорооны хуралд оруулж шийдвэрлүүлнэ.

11.2 Төрийн өмчийн хорооноос өгсөн удирдамж, заавар энэхүү журмыг хүндэтгэх шалтгаангүйгээр зөрчсөн буюу удирамжийн эсрэг санал өгсөн бол төрийн өмчийн төлөөлөгчийг томилсон шийдвэрийг хүчингүй болгож, түүнийг өөрчилнө.

11.3 ТӨХ-ноос баталсан удирдамжийн дагуу ТУЗ, УЗ шийдвэр гаргаснаас үүсэх үр дагаварыг төрийн өмчийн төлөөлөгч хариуцахгүй.

11.4 Төрийн өмчийн төлөөлөгч нь Хувь нийлүүлэгчдийн болон ТУЗ, УЗ, ХШЗ-ийн хуралд удирдамжгүйгээр оролцож хурлаас гаргасан шийдвэр нь хууль тогтоомж зөрчсөн, компанид хохирол учруулсан бол ТӨХ шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

11.5 Төрийн өмчийн төлөөлөгч нь энэхүү журам, хууль тогтоомж зөрчсөн нөхцөлд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.

Арван хоёр . Бусад

12.1 Орон нутгийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэхдээ энэ журмыг арга зүй болгон хэрэглэж болно.

12.2 Энэ журмыг 2005 оны 3 дугаар сарын 10 ны өдрөөс дагаж мөрдөнө.

Last Updated on Friday, 18 December 2009 11:15