|
Wednesday, 06 May 2009 09:14 |
|
There are no translations available.
Эрх зүйн үйлчилгээ
1. Албан баримт бичиг хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянах. Үүнд: 1.1. Хорооны хурлаас гарах тогтоол болон хорооны даргын тушаал, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй байгуулах гэрээ, хэлцэл, бусад баримт бичиг хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянаж, санал өгч, хууль зүйн дүгнэлт гаргах, зөвлөх. 1.2. Төрийн өмчийн харилцааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр санал, дүгнэлт гаргах, хууль тогтоомжийн төсөл боловсруулах. 1.3. Хорооны бүрэн эрхэд хамаарах асуудлаар нийтээр болон хорооны хэмжээнд дагаж мөрдөх дүрэм, журам, зааврыг боловсронгуй болгох талаар санал, дүгнэлт гаргах, эрх зүйн актын төсөл боловсруулах, батлуулж бүртгүүлэх. 1.4. Хорооны дарга, ажилтнуудыг хууль тогтоомж, холбогдох мэдээллээр хангах. 2. Хууль хяналтын байгууллагад хороог төлөөлөх. Үүнд: 2.1. Шүүх хууль хяналтын байгууллагад хорооны эрх ашгийг хамгаалах, хороог төлөөлөн нэхэмжлэгч, хариуцагчаар оролцох, итгэмжлэлээр олгосон эрх хэмжээний хүрээнд төлөөлөл хэрэгжүүлэх 3. Хорооны бүрэн эрхэд хамаарах хууль тогтоомж, удирдах дээд газрын тогтоол шийдвэрийн биелэлтийг тогтоосон хугацаанд нэгтгэх. Үүнд: 3.1. Удирдах дээд газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн дүн мэдээг улирал бүрийн эхний сарын 10-ны дотор гаргаж Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэх.
|
|
Last Updated on Friday, 18 December 2009 11:02 |