Төрийн өмчийн хорооноос мэдээлж байна

Монгол Улсын Их Хурлын 2009 оны 64 дүгээр тогтоолоор баталсан төр хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг болон концессын тухай хуульд заасны дагуу төр хувийн хэвшлийн түншлэлийн талаарх төрөөс явуулах бодлого, концессын хуулийг тэдгээр баримт бичигт заасан бүрэн эрхийн хүрээнд Төрийн өмчийн хороо хариуцан хэрэгжүүлэхээр боллоо. Холбогдох бичиг баримтыг татаж авна уу.

Үйл явдлын хуанли

9-p cap 2010
Д М Л П Ба Бя Н
30 31 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 1 2 3

Манай зочид

156808
ӨнөөдөрӨнөөдөр427
ӨчигдөрӨчигдөр1841
Энэ 7 хоногтЭнэ 7 хоногт2268
Энэ сардЭнэ сард10234
Нийт өдрүүдэдНийт өдрүүдэд156808

Вэб холбоос

Banner
Banner
Banner

Санал асуулга

Төрийн Өмчийн Хорооны vйлчилгээний талаар?
 

Манай сайтын шинэчлэлийн талаарх мэдээллийг цаг алдалгvй авч байхыг хvсвэл имэйл хаягаа бvртгvvлнэ vv!

Зургийн цомог зүүн

Irgenii nis...
Image Detail
Төрийн өмчийн хорооноос мэдээлж байна PDF Print E-mail
Friday, 29 May 2009 09:03
There are no translations available.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын “Хөрөнгийн зах зээл хөгжлийн түлхүүр” сэдэвт уулзалт 2009-12-01-ны өдөр амжилттай болж өнгөрлөө. ” Уулзалтанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Сангийн дэд сайд Т.Очирхүү, Монгол банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Үндэсний шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан болон Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын захирлууд, төлөөлөл оролцов.

Уулзалтанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үг хэлж Төрийн өмчит компани, үнэт цаас, даатгалын байгууллагын удирдах ажилтнуудтай санал бодлоо солилцлоо.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ хүн ардынхаа сайн сайхныг хангах, хөгжлийн эдийн засгийн үндэсний онцлог бүхий загварыг бий болгож, хямрал, хүндрэлийг даван гарах нь Засгийн газрын үндсэн зорилго бөгөөд энэ зорилгоо хэрэгжүүлэх, улс орны эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, аж үйлдвэржүүлэлтийн шинэ эхлэл болох томоохон төслүүдийг ажил хэрэг болгох гараан дээр ирээд байна.

Эдгээр төслүүдийг бодит үр дүнд хүргэж, үр өгөөжийг нь хүртэхэд нэг талаас ихээхэн хөрөнгө мөнгө шаардагдана, нөгөө талаас ийм хөрөнгийн эх үүсвэр хомс байгаа нь бас бодит үнэн. Ийм нөхцөлд бид яах вэ?

Барууны өндөр хөгжилтэй орнууд хөрөнгийн зах зээл буюу үнэт цаасны арилжааг эдийн засагтаа санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг хүчирхэг хөшүүрэг болгон хөгжүүлж, амжилтад хүрчээ. Тиймээс дотоод гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг даах чадвартай хөрөнгийн зах зээлийг жинхэнэ утгаар нь бий болгон хөгжүүлэх нь зайлшгүй шаардлага боллоо.

Монголын хөрөнгийн зах зээлийн үнэт цаасны арилжааны дүн дотоодын нийт бүтээгдэхүүний дөнгөж 2.3 хувьтай тэнцүү байгаа нь чамлалттай үзүүлэлт юм. Мөн манай санхүүгийн зах зээл дэх хөрөнгө оруулалтын 95-96 хувийг мөнгөний зах зээл буюу арилжааны банк, гадаадын зээл тусламж, үлдсэн 4-5 хувийг л хөрөнгийн зах зээл дээр хийгдсэн хөрөнгө оруулалт бүрдүүлж байна. Гэтэл дэлхийн жишгээс харахад энэ харьцаа 50:50 хувьтай байгаа юм. Ирэх онд дээрх хувийг наад зах нь 2-3 дахин нэмэгдүүлэх зорилт тавин ажиллах хэрэгтэй байна.

Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компаниудын хөрөнгийн үнэлгээ өсөхийн зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулалт жилээс жилд нэмэгдэж байна. Түүнчлэн даатгалын сангуудад сул, чөлөөтэй хөрөнгө хуримтлагдаж буйн зэрэгцээ иргэдийн гар дээр болон хадгаламжийн хэлбэрээр 2.2 их наяд төгрөг байгаа гэсэн мэдээлэл байна. Үнэт цаасны арилжааны хэлбэрээр энэ бүхнийг эргэлтэд оруулах замаар хөрөнгийн зах зээлийг өргөтгөх, хөгжүүлэх боломж бүрэн байна.

Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Монголын орд газрыг барьцаалан хөрөнгө босгож болоод байхад бид өөрсдөө яагаад хийж чадахгүй байна. Тэдний туршлагаас суралцъя, өөрсдөө ч идэвхтэй ажиллая. Өөрсдийнхөө хөрөнгөнд эзэн болъё. Ийм боломж бүрэн бий. Ингэснээр дэлхийн зах зээл дээр өрсөлдөхүйц томоохон төсөл, аж ахуйн нэгжүүдийн хувьцааг олон улсын болон дотоодын бирж дээр шууд гарган арилжаалах боломж бүрдүүлэх явдал нэн чухал гэдгийг энэ ажил хариуцсан нөхөд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байна. Үндэсний хэмжээний томоохон компанийн хувьцааг дотоодод төдийгүй гадаадад нэгэн зэрэг борлуулах хөрөнгийн биржийн давхар бүртгэлийн тогтолцоог бүрдүүлэх асуудлыг ч нэн даруй шийдвэрлэхэд анхаарвал зохино.

Үнэт цаасны арилжааг дэлхийн жишигт хүргэхийн тулд хөрөнгийн зах зээлд оролцогчид, мэргэжлийн байгууллагуудыг бүхэлд нь хамарсан дотоодын нэгдсэн сүлжээг бүрдүүлж, гадаадын хөрөнгийн зах зээлтэй чөлөөтэй харьцах чадвартай дэд бүтцийг хөгжүүлэх зорилт тавих хэрэгтэй. Үнэт цаасны төлбөр тооцоог банкны клирингээр (real time cross settlement) дамжуулан явуулах олон улсын жишгийг мөрдүүлснээр хөрөнгө оруулагч харилцах банкаа сонгох бололцоотой болж, байршуулсан хөрөнгийн эрсдэл багасна. Хувьцаа эзэмшигчийн үнэт цаасны шилжилт хөдөлгөөн тухайн цаг минутад хийгдэх боломжийг бий болгоно.

Хөрөнгийн биржийн бүртгэлийн шалгуурыг хангахгүй болсон компаниудыг хасах, үнэт цаасыг чанараар нь ангилан арилждаг болох арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Түүнээс гадна хөрөнгө оруулалтын төрөл бүрийн сангийн тогтолцоог ч судалж санал санаачлага гаргаж ажиллахыг уриалж байна.

Түүнчлэн, хөрөнгийн зах зээл дэх бүтээгдэхүүний чанарыг сайжруулахад нягтлан бодох бүртгэл, үнэлгээ, аудит, улсын бүртгэлийн байгууллагын гүйцэтгэж буй үйлчилгээний чанарыг сайжруулах шаардлагатай бөгөөд энэ талаар Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам болон Санхүүгийн зохицуулах хороо хамтран холбогдох эрх зүй орчин, зохицуулалтын тогтолцоонд оруулах өөрчлөлтийн талаарх саналаа ойрын хугацаанд Засгийн газарт тавьж шийдвэрлүүлэхийг үүрэг болгож байна.

Хөрөнгийн зах зээлд ажиллах боловсон хүчний чадварыг дээшлүүлэх нь нэн чухал. Дэлхийн тэргүүний хөрөнгийн зах зээлийн чадварлаг боловсон хүчнийг урих, менежментийг оруулж ирэх нь зүйтэй.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай зэрэг хуулийг өргөн барих, батлах ажил удаашраад байгааг түргэтгэмээр байна.

Хөрөнгийн бирж, Үнэт цаасны төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн менежмент, үйл ажиллагааг чанарын шинэ шатанд гаргаж дэлхийн санхүүгийн гол төвүүдтэй холбох арга хэмжээг ойрын хугацаанд авах шаардлагатай. Хөрөнгийн биржийн өмчлөлийн статусыг ч бодож үзэх хэрэгтэй бөгөөд аль нэгэн гадны биржид өөрийн 20-оос 30 хувийг өмчлүүлэх замаар шинэ менежментийн арга барил, технологийг оруулж Монголдоо нутагшуулах асуудал ч байж болно.

Цаашид төрийн болон хувийн хэвшлийн хамтарсан нэмэлт хөрөнгө оруулалт хийж техникийн шинэчлэл, өргөтгөл хийх, санхүүгийн байдлыг сайжруулах зорилгоор шинээр хувьцаа гаргаж нийтэд санал болгон /IPO/ хөрөнгийн зах зээлд арилжаалах замаар шаардлагатай хөрөнгийг бий болгож уурхайг өргөтгөх, шинэчлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх ажилд цаг алдалгүй ормоор байна. Ингэснээр компанийн сайн засаглалыг хэвшүүлж, буй болгосон хөрөнгийн эх үүсвэрийг тухайн компанийн өсөлт, хөгжилт, цаашдын үйл ажиллагаанд зарцуулах замаар ашиг орлогыг өсгөх бололцоо бүрдэх болно.

Үүнтэй холбоотойгоор өнөөдөр энд зайлшгүй ярих нэг сэдэв бол төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниуд, тэдгээрийн үйл ажиллагаа, үр дүн, засаглалын асуудал юм. Өнөөгийн байдлаар түлш, эрчим хүч, уул уурхай, авто зам засвар, харилцаа холбоо зэрэг дэд бүтцийн салбарт төрийн өмчит 90 гаруй аж ахуйн нэгж ажиллаж байна.

2009 оны эхний хагас жилийн байдлаар Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн 72,7 хувь нь алдагдалтай ажилсан байна. Үүнд дэлхийн эдийн засгийн хямралаас үүдэлтэй, түүнрүү түлхэж болох олон бодит хүчин зүйлүүд нөлөөлсөн нь мэдээж боловч аж ахуйн нэгжүүдийн менежементийн ур чадвартай холбож тайлбарлахаас өөр аргагүй юм.

Гэсэн хэдий ч төрийн өмчийн хороо Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдээс Улсын төсөвт 87,1 тэрбум төгрөг оруулж, төлөвлөгөө нь энэ ондоо багтан бүрэн биелэгдэх боломжтой байна. Ер нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүд төсвийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх талаар үлгэрлэгч, манлайлагч байх шаардлагтай байна. Иймээс тус компаниудын удирдлага, менежментийг сайжруулах, үүнийг жинхэнэ утгаар нь нээлттэй болгосноор эдгээр дутагдлаас ангижрах болно гэж үзэж байна.

Үүний тулд юуны өмнө дараах зүйлд онцгой анхаарууштай.

Нэгд: Компанийн гүйцэтгэх удирдлагын зорилго, хүрэх ёстой үр дүнг нээлттэй, ойлгомжтой болгох ёстой.

Хоёрт: Компанийн хүний нөөцийн бодлогыг өрсөлдөөнтэй, ил тод, нээлттэй байлгавал зохино.

Гуравт: Компанийн засаглалын орчинг нээлттэй, олон улсын жишигт хүргэх шаардлагатай байна. Эдгээр зүйлүүдийг ажил хэрэг болгох талаар тодорхой санал боловсруулж, саналаа Засгийн газарт хүргүүлэхийг Төрийн өмчийн хороо болон холбогдох байгууллагад үүрэг болгож байна.

Бизнесийн эрсдэл, хохирлыг бууруулах хүчин зүйл болох даатгалыг зах зээлийн жаягаар нь хөгжүүлэх явдал чухал болж байна. Нийгмийн болон арилжааны даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг хөрөнгийн зах зээлд оруулах эрх зүйн боломжийг нээх, шинээр гаргах үнэт цаасны эрсдлийг хамгаалах, гадаадын хөрөнгө оруулалттай болон манай компаниудын бизнесийн үйл ажиллагааг үндэсний даатгалд даатгуулах боломжийг нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй. Үүний зэрэгцээ бизнесийн томоохон эрсдлийг даатгалын 2 болон түүнээс дээш компани хамтран даатгах, бас давхар даатгалын тогтолцоо буй болгох талаар холбогдох байгууллагууд илүү санаачлагатай ажиллавал зохино гэж үзэж байна.

Уулзалтын төгсгөлд Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар уулзалтад оролцогчдыг төлөөлөн хөрөнгийн зах зээлийн салбарт хамтран оролцоход бэлэн байгаагаа илэрхийлээд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд таны оролцоо чухлыг илэрхийлээд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод ажлын амжилт хүслээ.

 

Last Updated on Saturday, 23 January 2010 22:58