|
1 дүгээр сарын 14-ны хурлын мэдээлэл |
|
|
|
|
Friday, 15 January 2010 15:21 |
|
There are no translations available.
Төрийн өмчийн хорооны ээлжит хуралдаан 2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр болж 15 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. “Дулааны цахилгаан станц-3” ХК, “Гадаадад ажиллах хүч илгээх төв” ХХК-ийн 2010 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинг батлаж, Дэлхий банк-ХЗДХЯ, Япон улсын ядуурлыг бууруулах сан-БСШУЯ, Сэтгэцийн эрүүл мэндийн төв, Мэдээлэл, шуудан, харилцаа, холбоо, технологийн газар, “Хөвсгөл-Алтандуулга” ХХК-ХХААХҮЯ-ны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Архангай аймгийн Эрдэнэбүрэн суман дахь Боловсролын их сургуулийн харьяа Багшийн коллеж,
Алтанбулаг чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба зэрэг нийт 12 байгууллагын өмчлөх эрхийн гэрчилгээ олгох, хөрөнгө бүртгэлд авах, төслийн хөрөнгийг үндсэн хөрөнгөд бүртгэх, үндсэн хөрөнгийг худалдан авах, балансаас балансад шилжүүлэх, актлаж данснаас хасах зөвшөөрөл олгох зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Мөн Төрийн банкны хянан шалгах зөвлөлийн даргаар Сангийн яамны Санхүү, эдийн засгийн бодлогын газрын орлогч дарга Л.Баяраа, гишүүнээр Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Р.Батжаргал, Төрийн өмчийн хорооноос Төрийн өмчийн бүртгэл, хяналт шалгалтын газрын ахлах мэргэжилтэн Д.Нарангэрэл нарыг томилсон байна. |
|
Last Updated on Friday, 26 February 2010 16:01 |