Өмч хувьчлалын мэдээлэл

Монгол Улсын Их Хурлын 2009 оны 64 дүгээр тогтоолоор баталсан төр хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг болон концессын тухай хуульд заасны дагуу төр хувийн хэвшлийн түншлэлийн талаарх төрөөс явуулах бодлого, концессын хуулийг тэдгээр баримт бичигт заасан бүрэн эрхийн хүрээнд Төрийн өмчийн хороо хариуцан хэрэгжүүлэхээр боллоо. Холбогдох бичиг баримтыг татаж авна уу.

Үйл явдлын хуанли

9-p cap 2010
Д М Л П Ба Бя Н
30 31 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 1 2 3

Манай зочид

160243
ӨнөөдөрӨнөөдөр1070
ӨчигдөрӨчигдөр1421
Энэ 7 хоногтЭнэ 7 хоногт5703
Энэ сардЭнэ сард13669
Нийт өдрүүдэдНийт өдрүүдэд160243

Вэб холбоос

Banner
Banner
Banner

Санал асуулга

Төрийн Өмчийн Хорооны vйлчилгээний талаар?
 

Манай сайтын шинэчлэлийн талаарх мэдээллийг цаг алдалгvй авч байхыг хvсвэл имэйл хаягаа бvртгvvлнэ vv!

Зургийн цомог зүүн

Irgenii nis...
Image Detail
Өмч хувьчлалын мэдээлэл
Өмч хувьчлал PDF Print E-mail
Wednesday, 06 May 2009 09:14
There are no translations available.

ӨМЧ ХУВЬЧЛАЛЫН ЭХНИЙ YЕ БУЮУ 1991-1996 он

    Энэ үеийн нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн гол онцлог нь хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр өмч хувьчлалыг явуулсан билээ. Гэвч энэ нэр томъёо уг ажлын цаад мөн чанарыг тэгтэл гүйцэд илэрхийлж чадахгүй. Яагаад энэ аргад ийнхүү тулгуурлах болсны цаад учрыг дараах хэдэн хүчин зүйлээр тайлбарлаж болох юм.

      Монголд өмч хувьчлалыг хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр явуулж эхэлсний гол учир нь тэр үед дангаар ноёрхож байсан төрийн өмчийг задлан хувийн өмчийг үүсгэж, байр суурийг нь түргэн нэмэгдүүлэн энэ үндсэн дээр социализмаас зах зээлд шилжих системийн өөрчлөлтийн эдийн засгийн суурийг тавих зорилтоос урган гарсан юм. Эдийн засгийн бүтцийн ийм суурь өөрчлөлтийг хийхгүйгээр ардчилал, зах зээлд шилжих үйл явцыг бодитойгоор эхлүүлэн, эрчимтэй хэрэгжүүлэх боломж байгаагүй билээ.  

      Энэ үед өмч төрийн өмчийг худалдан авах төлбөрийн чадвар бүхий эрэлт манай эдийн засагт бүрэлдэн бий болоогүй байв. Тухайн үеийн иргэдийн нийт хуримтлал хувьчлахаар төлөвлөсөн хөрөнгийн зөвхөн 1.5 хувьтай тэнцэж байсан нь үүнийг нотолж байгаа билээ. Гадаад ертөнцөд Монгол орныг төдийлөн мэдэхгүй байсны дээр хөрөнгө оруулах улс төр, эдийн засаг, эрх зүйн орчин ерөөс байхгүй байв. Ийм байдлыг эрэлтийн хомсдол хэмээн нэрлэдэг бөгөөд социалист байсан бусад оронд ч өмч хувьчлалын эхний шатанд гол хязгаарлагч хүчин зүйл болж байсан аж.

      Нөгөөтэйгүүр эрхийн бичиг гарган төрөөс иргэдээ адил тэгш хөрөнгө оруулалт хийх нь нийгмийн талаасаа шударга, энэ ажилд өргөн олон түмнийг хамруулан, гарч болзошгүй улс төрийн сөрөг үр дагаварыг зөөлрүүлэх сайн талтай байв.

     Оросын Холбооны Улс, Чехословак, Польш, Киргиз зэрэг олон орон өмч хувьчлалын ажлаа төрөөс эрхийн бичиг гаргах хэлбэрээр эхэлсэн нь энэ үйл явц тохиолдлын биш болохыг харуулж байна. Ихэнх оронд өмч хувьчлалын эхний шатанд улс төрийн болон системийн өөрчлөлтийн зорилт давамгайлж байсан нь ч манайтай төстэй байгаа юм.  

    Монгол Улсын Засгийн газар тухайн үед аж ахуйн хүрээнд ашиглагдаж байсан төрийн өмчийг хувьчлалд үл хамрагдах, төрийн зохицуулалт, хяналтад байлган төрийн өмч давамгайлсан байдлаар хувьчлах, хувьчлалын эхний шатанд бүрэн хувьчлах аж ахуйн нэгж байгууллагууд гэж 3 ангилсан байна. Тухайлбал, үл хувьчлагдах хөрөнгөнд Улаанбаатар төмөр зам, "МИАТ" нэгтгэл, Биокомбинат, Эмийн үйлдвэр зэрэг монополь шинж төлөвтэй үйлдвэрийн газрууд, улсын нөөцийн болон оюуны бүтээлийн сангууд, мал аж ахуй, газар тариалангийн үржил селекц, үрийн болон үржүүлгийн станц, лаборатори, услалтын болон ойн үржүүлэг, авто зам гүүрийн томоохон байгууламж зэрэг нэн чухал ач холбогдолтой гэж үзсэн 21 төрлийн байгууллага, объектуудыг хамааруулж байжээ.

      Төрийн өмч давамгайлсан байдлаар хувьчлагдах үйлдвэрийн газруудад гол төлөв дэд бүтцийн салбарын үйлдвэр, аж ахуйн газрууд, улсын төвлөрсөн хангамжийн байгууллагууд, шилмэл үүлдрийн мал, элит үрийн аж ахуй зэрэг 42 үйлдвэрийн газрыг багтааж байв.

         Хувьчлалын эхний шатанд бүрэн хувьчлах аж ахуйн нэгж, байгууллагад худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлал, хөнгөн хүнс, ой мод, барилгын болон хэвлэлийн бүх үйлдвэрүүд, авто тээврийн жижиг, дунд хэмжээний баазууд зэрэг зах зээлийн өрсөлдөөнөөр шууд зохицуулагдаж болох үйлдвэр, аж ахуйг хамруулсан байна.

      Эдгээр аж ахуйг хувьчлахдаа тэдгээрийн цаашдаа зах зээлийн харилцаанд шилжин ажиллах арга хэлбэрт нь оруулан өөрчлөн зохион байгуулах зорилтыг хамтатган шийдэх хэрэгтэй байв. Энэ шаардлагыг хангах зорилгоор хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр явуулах хувьчлалыг их хувьчлал, бага хувьчлал, хөдөө аж ахуйн нэгдлийн хувьчлал гэсэн 3 хэлбэрээр явуулсан байна.

Их хувьчлалаар томоохон үйлдвэрийн газруудыг хувьцаат болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрт шилжүүлж, тэдгээрийн хувьцаа, ногдол хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн цэнхэр тасалбар худалдсан байна. Энэ ажлын хүрээнд улсын үйлдвэрийн 344 газрыг хувьчлахаар анх төлөвлөж байсан боловч 1991-1996 онд нийтдээ 916 аж ахуйн нэгжийн 10.9 тэрбум төгрөгийн хувьцаа, ногдол хувийг цэнхэр тасалбараар худалдаж 475 хувьцаат компани, 369 бүрэн бус хариуцлагатай компани шинээр үүсэн байгуулагдаж, 1.3 сая гаруй хүн хувь нийлүүлэгч нь болсон байна.

      Бага хувьчлалаар Худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний бусад цэг салбар, томоохон эд хөрөнгө, зарим орон сууц, жижиг цехийг хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн ягаан тасалбараар худалдсан байна.

    Бага хувьчлалын хүрээнд 1593 дэлгүүр, хоолны газар, ахуйн үйлчилгээний цэг, салбарыг хувьчлахаар төлөвлөж 2451 жижиг аж ахуйн нэгжийг хамруулж, үүний үр дүнд 3176 аж ахуйн нэгж шинээр үүсэн байгуулагдсан байна. Эдгээрийн дотроос 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгө бүхий 3046 аж ахуйн нэгж, 385 сая шахам төгрөгийн эд хөрөнгө хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн ягаан тасалбараар хувьд шилжсэн байна.

      Хөдөө аж ахуйн нэгдлийн хувьчлал нь хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр хийсэн хувьчлалын ихээхэн онцлог хэлбэр байв. Хөдөө аж ахуйн нэгдэл нь тусгай хуулиар үйл ажиллагаа нь зохицуулагддаг, хоршоололын өмч байсан хэдий ч зохион байгуулалтын хувьд ихээхэн төржсөн аж ахуй байв. Эдгээрийг хувьчлахдаа нэг талаас тэдний энэ онцлогыг хүндэтгэн үзэх, нөгөө талаас төрөөс гол гол зарчмыг тогтоож өгөх бодлого баримталсан байна. Тухайлбал, гишүүдийнх нь саналд тулгуурлан тэдний сонгож авсан аргаар хувьчлалыг явуулах, ХААН-ийн гишүүдэд олгосон хөрөнгө оруулалтын эрхийн бичиг нь нэгдлийнхээ өмч хөрөнгөөр баталгаажсан байх, төрийн байгууллагаас зөвхөн арга зүй, зохион байгуулалтын туслалцаа үзүүлж оролцох чиглэл баримталсан байна.

    ХААН-ийн хувьчлалд 267 нэгдэл, тэдгээрийн дундын 20 гаруй аж ахуйн нэгжийг хамруулахаар төлөвлөж тухайн үеийн үнээр тэрбум гаруй төгрөгийн хөрөнгийг ХОЭБ-ийн цэнхэр тасалбараар, 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгийг ХОЭБ-ийн ягаан тасалбараар нэгдлийн гишүүдэд нь хувьчилсан байна. ХААН-ийн хувьчлалд төрийн зүгээс бараг оролцоогүй, тодорхой асуудлаар гарсан маргааныг шийдвэрлэж, хүсвэл арга зүйн туслалцаа үзүүлж байсан байна. Энэ ажлын дүнд мал малчдад очиж, нэгдлийн зарим үлдсэн эд хөрөнгөд түшиглэн цөөн тооны компани, хоршоог байгуулан гишүүддээ үйлчлэх чиглэлээр ажиллуулахаар шийдвэрлэж байжээ.

      Өмч хувьчлалын эхний шатанд худалдаа, үйлчилгээний зарим аж ахуй, барилга байгууламж, дуусаагүй барилгыг бэлэн мөнгөний дуудлага худалдаагаар худалдаж эхэлсэн байна. 1991-1996 онуудад дуудлага худалдаагаар нийтдээ 119 объектыг 1.8 тэрбум төгрөгөөр худалдан өмч хувьчлалын санд оруулсан байна.

Мөн газар тариалан, мал аж ахуй, зочид буудал, дэд бүтцийн зарим аж ахуйн нэгжийг уралдаант шалгаруулалтаар тодорхой нөхцөлтэй худалдах аргыг ч хэрэглэж эхэлсэн байна. Энэ аргаар 1994-1995 онд 20 гаруй объектыг хувьчилсны дотроос Монголын цахилгаан холбоо компанийн хувьчлал амжилттай болж одоо ч үр дүнгээ өгсөөр байна. Мөн Төв аймгийн Баяндэлгэр сумын Сүүний ферм, Сүхбаатар аймгийн "Талын гал" нүүрсний уурхай, Хэнтий аймгийн зарим сангийн аж ахуйн хувьцааны тодорхой хэсгийг удирдлагын гэрээний нөхцөлөөр хувьчилж, эдгээр аж ахуй нь өнөөг хүртэл сайн ажиллаж байна.

      1991-1996 онд хийсэн нэг гол ажил нь өмч хувьчлалын эрх зүйн орчинг бүрдүүлж чадсан явдал юм . Энэ ажлын эхлэл манай анхны Парламент Улсын Бага Хурлаас Монгол Улсад хувийн өмчийн хэлбэр байж болно гэдгийг "Иргэний хууль"-д 1990 онд анх удаа зааж өгснөөр тавигдсан байна. "Иргэний хууль"-д оруулсан энэхүү өөрчлөлт нь өмч хувьчлах төрийн бодлогыг боловсруулж эхлэх эрх зүйн үндэс болсон билээ.

      1991 оны 5 сар гэхэд "Өмч хувьчлалын тухай", "Аж ахуйн нэгжийн тухай", "Банкны тухай", "Татвар, гаалийн тухай", "Аж ахуйн нэгжийн дампуурлын тухай" хуулиуд гарч төрийн өмчийг хувьчлах болон хувьчилсны дараах аж ахуйн харилцааг зохицуулах хууль эрх зүйн орчин бүрэлдэж эхэлсэн байна. Ялангуяа "Өмч хувьчлах тухай хууль"-тай "Аж ахуйн нэгжийн тухай хууль"-ийг хамтад нь боловсруулан гаргасны үр дүнд хувьчлал явуулах арга хэлбэрийг тогтоох, хувьчилсны дараах үйл ажиллагаагаа зах зээлийн дэг жаягаар хөтлөн явуулах бололцоог бий болгосон байна.

      Эрх зүйн шинэ орчин ийнхүү бүрэлдэхийн хэрээр "Улсын үйлдвэрийн газрын тухай", "Хоршооллын тухай" хуулиудыг хүчингүй болгон өмнөх нийгмийн үед аж ахуй эрхэлж байсан журам, дүрмийг бүрмөсөн халсан байна.

      Эрх зүйн шинэчлэлийн эхний энэ үед дутуу дулимаг бодсон, ирээдүйд гарах харилцааг бүрэн зохицуулж чадаагүй зүйл цөөнгүй байсан нь ч мэдээж боловч эдгээр хууль тогтоомж нь өмч хувьчлалыг харьцангуй ил тод, шударга явуулж, энэ талаар гарч байсан маргааныг нэг мөр шийдвэрлэхэд асар их ач холбогдолтой байсныг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

      Хувьчлалын үйл ажиллагаа улам гүнзгийрэх тутам ажлын ололт, дутагдал тодрон, бодлого, үйл ажиллагааны болон эрх зүйн шинэчлэлт хийх шаардлага амьдралаас урган гарсаар байв.

Бага хувьчлалаар худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний цэг салбарыг хувьд шилжүүлж гадаад харилцааг либералчилсан нь хүнсний болон өргөн хэрэгцээний барааны хомсдлыг богино хугацаанд даван туулж, хувийн секторын анхны хуримтлал бий болоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн юм. Малыг малчдад өгсөн нь малын тоо өсөх нэг нөхцөл болсон билээ.

      Эдгээр ололтын зэрэгцээгээр засч сайжруулбал зохих зүйл ч цөөнгүй гарч байжээ. Үнэт цаасны хоёр дахь зах зээлийг нээх ажил удааширсны дээр төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн удирдлагад төрийн төлөөллийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдээгүй байсны улмаас аж ахуйн нэгжийн гүйцэтгэх удирдлагад тавих хяналт алдагдаж байв.

      Монгол орны өргөн уудам нутаг даяар тархсан олон жижиг хувьцаа эзэмшигчид аж ахуйн удирдлагад оролцож чадахгүй байв. Улс орны эдийн засагт чухал ач холбогдолтой олон үйлдвэр, аж ахуйг төрийн зохицуулалтанд байлгах зорилгоор төрийн өмчид үлдээж, заримыг нь төрийн өмч давамгайлсан байдлаар хувьчилсан боловч тэдгээрт төрийн төлөөллийг хэрэгжүүлэх ажил салбарын яамд, орон нутгийн захиргаадын дунд цалгардаж эрх зүйн болон арга ажиллагааны хомсдолд орсны улмаас төрийн өмчөөр хувийн бизнес хийх, хөрөнгө мөнгө үрэгдүүлэх явдал цөөнгүй гарч байв.

      Өмч хувьчлалын удирдлага зохион байгуулалт хэт тарамдсан, нийтдээ 700 шахамт субъект /Засгийн газар, аймаг, сум, хөдөө аж ахуйн нэгдлүүдэд хувьчлал явуулах/ өмч хувьчлах шийдвэр гаргаж байсан байна. Үүний улмаас хууль тогтоомжийг буруу хэрэглэх, санаатай буюу санамсаргүйгээр илт буруу шийдвэр гаргах, үйлдвэрийг хэт олон салган жижигрүүлж хувьчлах, аж ахуйн нэгж, хөрөнгийг хямдаар үнэлэх, зүй бусаар тараах, орон нутгийн явцуу эрх ашигт автах, бүрхэг тодорхой бус шийдвэр гаргах, албан тушаалтан өөрийн үзэмжээр хандах зэрэг дутагдал гарч, энэ нь заримдаа өмч хувьчлалыг замбараагүйтүүлж, маргаан олноор үүсэхэд хүргэж байлаа. Нэг талаас өмч хувьчлалын ажилд гарч байсан дээрх дутагдал доголдлыг засах шаардлага тавигдаж, нөгөө талаас хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр хийгдэх хувьчлалын ажил үндсэндээ дуусч, 1991 онд батлагдсан Өмч хувьчлах тухай хуулийн үйлчлэх хүрээ хумигдсантай холбогдон эрх зүйн шинэ зохицуулалтыг бий болгох нь тулгамдсан зорилт болон тавигдаж байв. Чухам энэ шаардлагад нийцүүлэн 1996 онд "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль"-ийг Улсын Их Хурлаар батлуулан мөрдүүлсэн билээ. 

Дуудлага худалдаа зонхилсон хоёр дахь үе буюу 1997-2000 он

 

    1996 онд шинээр байгуулагдсан Засгийн газар нь тэр үед нэгэнт хүчин төгөлдөр болоод байсан "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль"-ийн дагуу "Өмч хувьчлах хөтөлбөр"-өө боловсруулж 1997 оны 6 дугаар сард батлан гаргаснаар өмч хувьчлалын хоёр дахь үе эхэлсэн байна. Энэ шатны гол онцлог нь төрийн өмчийг хувьд шилжүүлэх тогтолцооны өөрчлөлтийг түргэтгэн гүнзгийрүүлэх, төсөвт нэмэгдэл эх үүсвэр олох гэсэн хоёр зорилгод бүх ажлыг нэгтгэн зангидаж байсанд оршино.

      Хувьчлалын олон аргын дотроос тухайн үед чухалчлагдаж байсан дээрхи зорилгод илүү нийцтэй нь бэлэн мөнгөний дуудлага худалдаа байсан бөгөөд зах зээлд шилжсэн 1990-1996 оны хоорондох 6 жилийн хугацаанд иргэдийн анхны хуримтлал бий болж, энэ аргыг хэрэглэх боломж бүрэлдэж байсан билээ. Засгийн газраас 1996-2000 онд хувьчлах аж ахуйн нэгж, объектын жагсаалтыг хувьчлах арга хэлбэрийнх нь хамт батлан нийтэд мэдээлсэн нь дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид бодлогоо эхнээс нь зөв ойлгуулж өргөнөөр оролцуулах чухал ач холбогдолтой байв.

 Тавигдаж буй эдгээр зорилтыг хэрэгжүүлэхийн тулд хувьчлах аж ахуйн нэгж, объектуудыг Жижиг аж ахуйн нэгж, Том аж ахуйн нэгж, Үнэ цэнэтэй аж ахуйн нэгж, Дуусаагүй барилга, үл хөдлөх хөрөнгө, Орон сууц гэж ангилан явуулж Нийгмийн салбарын туршилтын хувьчлалыг эхлүүлэхээр шийдвэрлэжээ.

      50-иас доош тооны ажиллагсадтай аж ахуйн нэгжүүдийг жигжиг аж ахуйд хамруулан нийтийн дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэ өгсөн тодорхой нэг этгээдэд хувьчлах аргыг хэрэглэсэн байна. Энэ аргаар нийтдээ 576 аж ахуйн нэгжийг хувьчлахаар төлөвлөж, энэ явцад 190 аж ахуйн нэгжийг хасч, 20 объектыг нэмж нийтдээ 448 аж ахуйн нэгжийг 23,5 тэрбум төгрөгөөр худалдсан байна.

      50-иас дээш тооны ажиллагсадтай 258 аж ахуйн нэгжийг том аж ахуйд хамруулан эдгээрээс 80 шахам аж ахуйн нэгжийн хувьцаа, ногдол хувийг худалдаж 16.0 шахам тэрбум төгрөгийн орлогыг улсын төсөвт оруулжээ.

      1998 онд Засгийн газраас зориуд тоолж 218 дуусаагүй барилгыг хувьчлахаар шийдвэрлэсэн боловч эдгээрээс 20 гаруйхан барилга хувьчлагдан эзэнтэй болж, бусад нь одоо хүртэл хувьчлагдаагүй байна.

      1996 онд Засгийн газар Түрээсээр ашиглагдаж байсан 200 гаруй барилга байшинг худалдах шийдвэр гаргаснаас одоогийн байдлаар 100 гаруй байшин барилга хувьчлагдсан аж. Хувьчлагдсан объектуудын өнгө зүс сайжирч, засвар өргөтгөл хийж, орчин цагийн үйлчилгээ нэмэгдэн төрд байснаас илүү үр дүнтэй ашиглагдаж, өгөөжөө өгч байна.

      Орон сууц хүний амьдрах зайлшгүй орчин болохынх нь хувьд тэдгээрийн хувьчлалд бусад эд хөрөнгийн адил хандаж болохгүй байв. Иймээс Монгол Улсын Засгийн газраас орон сууцны хувьчлалын асуудлыг аль 1991 оноос эхлэн судалж, эзэмшин ашиглаж буй иргэдэд хувьчлах зарчмыг барьж байв

Орон сууцны өмчлөл, харилцааг зах зээлийн жам ёсны гольдиролд нь оруулах, удирдлага зохион байгуулалтыг шинэчлэх асуудлыг Дэд бүтцийн хөгжлийн яам, Засгийн газрын Өмч хувьчлалын комисс хамтран судалж хэрэгжүүлэх хөтөлбөр, багц хуулийн төслийг 1995-1996 онд боловсруулан Улсын Их Хуралд өргөн барьж, эдгээр хуулиуд 1997 онд батлагдан гарч орон сууцыг эзэмшигчдэд нь үнэ төлбөргүй хувьчлах ажил эхэлсэн билээ.

      Одоогийн байдлаар хувьчлагдах нийт орон сууцны 90.0 шахам хувь нь хувьчлагдаж, 80.0 шахам мянган айл хувийн орон сууцтай болжээ. Харин 3500 гаруй айлын 90 гаруй барилга хувьчлах шаардлага хангаагүй тул төрд үлдээж эдгээрээс заримыг нь засварласны дараа хувьчлах ажил хийгдэж байна. Төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд сууцаа ажилчиддаа үнэ төлбөргүй шилжүүлэх ажил хийгдэж, үүнд 2000 шахам айл хамрагдаад байна.

      "Нийгмийн" гэж нэрлэгддэг хүн эмнэлэг, боловсролын салбарын хувьчлал, өөрчлөн байгуулалтын эхлэл болгон туршилтын журмаар /Дэлхийн банкны техник туслалцаатай/ Баянзүрх дүүргийн эмнэлэг, Санхүү эдийн засгийн дээд сургуулийг сонгон авч менежментийн гэрээний хэлбэрээр удирдах үйл ажиллагааг нь хувьчлах туршилтын ажил эхлэн үргэлжилж байна. Энэхүү туршилтын мөн чанар нь төсөл шалгаруулах замаар тухайн үйлчилгээг үр өгөөжтэй хөтлөн явуулах багт тодорхой хугацаанд удирдлагын үйл ажиллагааг нь гэрээгээр эрхлүүлж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулан, аваад явж чадах нь батлагдсан нөхцөлд өмчийг шилжүүлэхэд оршиж байна.

      Хоёр дахь үе шат буюу 1996-2000 онд жижиг аж ахуйн нэгжүүд бараг бүхэлдээ, томоохон аж ахуйн нэгжийн дийлэнх олонхийг хувьчлах нүсэр ажил хийгдсэн байна. Өмч хувьлалын ийм өргөн цар хүрээтэй ажил нь өнөөдөр хувийн хэвшил манай дотоодын нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувийг үйлдвэрлэх болтлоо өсч өндийсөн сайхан амжилтад жинтэй хувь нэмэр оруулсан гэдэг нь маргаангүй билээ.

      Дуудлага худалдаагаар өмч хувьчлахын нэг сул тал нь мөнгөтэй боловч аж ахуй хөтлөн явуулах бэлтгэл багатай хүмүүст үйлдвэр, аж ахуй олноор очиж, үүний улмаас зарим нь үйл ажиллагаагаа зогсоож, зарим нь сэргэж дэгжитлээ ихээхэн цаг алддагт орших билээ. Угаасаа зах зээлийн ертөнцтэй шууд хил залган оршдог, барууны соёлд илүүтэй татагдсан Зүүн Европын орнуудад энэ бэрхшээлийг харьцангуй түргэн хугацаанд даван туулж, харин Орос болон түүний хуучин холбоотон орнуудад ихээхэн удаашралтай байгааг судлаачид олж тогтоосон байна. Өөрөөр хэлбэл баруунаасаа зүүн тийшлэх тутам өмч хувьчлалын үр өгөөж бүдгэрэх хандлагатай байгаа аж.

      Монгол хамгийн зүүн талд нь оршдог учраас хамгийн муу нь гэж үзэж болохгүй ч дээрх дутагдлыг бид тойрон гарч чадаагүй нь үнэн билээ. Том, жижиг олон аж ахуй хувьчлагдсны дараа улсад татвар төлөхөө больж байгаа нь үүнийг тод харуулж байдаг. Гэхдээ хувьчлаагүй бол татвар төлсөөр байх байсан гэдгийг яг таг нотлох нь нэн төвөгтэй гэдгийг мартаж боломгүй.

Өнгөрсөн хугацаанд өмчийг хувьд шилжүүлэх зорилтыг гол болгоод хувьчлалын дараахь өөрчлөн байгуулалтад бага анхаарч олон зуун аж ахуйг зөвхөн шинэ эздэд нь найдан орхиж байсан нь хувьчлалын ерөнхий үр дүнг бууруулж байгаа ноцтой дутагдал болох нь өдөр ирэх тутам улам бүр тод томруун харагдаж байна. Үүнээс гадна хувьчлалаа дэмжих болон хувьчлалтайгаа хамт хийх ёстой төрийн зохицуулалт өөрчлөн байгуулалтын олон арга хэмжээг орхигдуулж байсан нь хувьчлалын төдийгүй нийт эдийн засгийн сэргэлтэд сөрөг нөлөөтэй байв.

      Өмчийн хувьд шилжүүлэх тогтолцооны өөрчлөлтийн зорилгод хэт автан дуудлага худалдааны аргад шүтэж ирсний уршгаар эдийн засагт үүссэн хуримтлалын дийлэнхийг техник-технологийн хоцрогдол, элэгдэлд орсон аж ахуйн нэгж, объектод татаж, ингэснээрээ шинэ хөрөнгө оруулалт хийн, шинэ технологи нэвтрүүлэх боломжийг хумьж байв. Мөн түүнчлэн өмч хувьчлалын зах зээл дээрх эрэлт, нийлүүлэлтийн зохистой харьцаа алдагдан эрсдэл ихтэй зээлийн хэрэгцээг өсгөж, банк санхүүгийн салбарыг эрүүлжүүлэх зорилтод харшлах байдал ч ажиглагдаж байлаа.

      "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль"-ийн дагуу төрийн өмчийн төлөөлөл, удирдлагыг нэг гарт төвлөрүүлэн, сайжруулах сайхан боломж бүрдсэн боловч түүнийг амьдралд тууштай хэрэгжүүлж чадаагүй, харин ч төрийн өмч үнэгүйдэж байхаас өөр аргагүй гэсэн өрөөсгөл хандлага давамгайлж байсны улмаас төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө үрэгдүүлдэг, үргүй зардал гаргадаг, хувийн бизнес хийдэг дутагдал арилаагүйгээр барахгүй харин ч даамжирч ирсэн байна. Үүний улмаас хувьчлахын тулд үнэгүйдүүлэх бодлогыг зориуд явуулж байгаа мэт ойлголт газар авч энэ чухал ажлын нэр хүндэд ихээхэн муу нөлөөтэй байв.

 

Last Updated on Friday, 11 September 2009 08:40