|
There are no translations available.
Өмч хувьчлал
Хувьчлалын хөтөлбөр:
1.Төрийн өмчийн эд хөрөнгийг хувьчлах арга хэмжээг Засгийн газар, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой банкийг хувьчлах арга хэмжээг Засгийн газар,Монголбанктай хамтран баталсан хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлнэ .
2.Хөтөлбөрт хувьчлалын зорилго, үе шат,арга,хэлбэр, хувьчлах объектын жагсаалт зэргийг тусгасан байна.
3.Нийгмийн салбарт өөрчлөлт,шинэчлэлт хувьчлал хийх хугацаа арга хэлбэр, байгууллагын жагсаалтыг Засгийн газар УИХ-ын Нийгмийн бодлогын болон Эдийн засгийн байнгын хороотой зөвшилцөн жил бүр батална.
Хувьчлах арга түүнийг тодохойлох:
1.Төрийн өмчийн эд хөрөнгийг хувьчлахдаа дараах аргыг дангаар буюу хослуулан хэрэглэнэ.
· Дуудлагаар худалдах
· Уралдаант шалгаруулалт /Төсөл сонгон шалгаруулах/
· Төрийн өмчийн хувьцаа хувь хөрөнгийг худалдах
· Тарийн өмчит хуулийн этгээдтийг хамтарсан хэлбэрээр өөрчлөн байгуулах
· Татан буулгаж эд хөрөнгийг хувьчлах
· Менежментийн үр дүнг харгалзан хувьчлах
· Давуу эрхтэй тусгай төрлийн хувьцаа гаргах
· Төсвийн санхүүжилтыг төлсөн хэмжээгээр төрийн эзэмшлийг тодорхой хувиар бууруулж хувьчлах
2.Төрийн өмчийн тодорхой эд хөрөнгийг аль аргаар хувьчлахыг засгийн газраас баталсан жагсаалтад урьдчилан заах бөгөөд түүний дагуу Төрийн өмчийн хороо шийдвэрлэнэ.
Хувьчлах хөрөнгийн талаар мэдээлэл хүргэх :
Хувьчлагдах төрийн өмчит хуулийн этгээд төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрд ногдох хувьцаа, ногдол хувьтай холбогдох мэдээллийг Төрийн өмчийн хороо хувьчлах үйл ажиллага эхлэхээс 30-аас доошгүй хоногийн өмнө төр засгийн албан ёсны хэвлэл,мэдээллийн хэрэгслээр нийтэд сонордуулна.
Хувьчлах эд хөрөнгийг үнэлэх:
1. Төрийн өмчийн эд хөрөнгийг хувьчлахаас өмнө худалдах доод үнийг тогтооно.
2.Хөрөнгийг доод үнээс доогуур үнээр худалдахыг хориглоно.
3.Худалдах доод үнэ тогтоох журмыг Засгийн газар батална.
4.Шаардлагатай тохиолдолд доод үнэ тогтоох шинжээчдийн хэсгийг Засгийн газар томилж болно.
Хувьчлахад бэлтгэх:
1.Төрийн өмчийн эд хөрөнгийг хувьчлахын өмнө хувьчлах эд хөрөнгийг тооллого үнэлгээ хийж төрийн өмчийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтанд шилжүүлнэ.
2.Төрийн өмчийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хувьчлах эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцан хамгаалах, уул хөрөнгийг Төрийн өмчийн хорооны шийдвэрийг үндэслэн шинэ өмчлөгчид хүлээлгэн өгөх үүрэгтэй.Хүлээлгэн өгөхөд гарсан эд хөрөнгийн илүүдэл, дутагдлын асуудлыг Төрийн өмчийн хороонд тавьж шийдвэрлүүлнэ.
3.Хувьчлагдах эд хөрөнгөд түүнийг хяналтад авснаас шинэ өмчлөгчид хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн хөдөлгөөн хийхийг хориглоно.
4.Шаардлагатай гэж үзвэл төрийн өмчийн хорооны шийдвэрээр төрийн өмчит хуулийн этгээдийг хувьчлахын өмнө өөрчлөн байгуулж болно.Төрийн өмчийн хороо энэ талаар шийдвэр гаргахдаа холбогдох төрийн байгууллагуудтай зөвшилцөнө. |